Архангай аймгийн Цахир суман дахь Хясаа уул хэмээх газрын 27 км радиус газар уул уурхайн хайгуулах хийх тусгай зөвшөөрлийг “Нобле Энержи” ХХК-д 3 жилийн хугацаатай олгосон нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Уг шийдвэрийг гаргахдаа аймгийн удирдлагууд Цахир сумын иргэдийн саналыг үл тоож, өөрсдийн дураар зөвшөөрөл олгожээ. Тиймээс нутгийн иргэд аймгийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байна.
Асуудлыг тодруулбал анх энэ хууль бус үйл явдал яригдаж эхлэх үед Цахир сумын багийн дарга нарын 100 хувийн саналаар сумандаа ямар нэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Гэтэл Цахир сумын Засаг Дарга Д.Галбаатар үл тоомсорлож, орлогч даргатайгаа ч зөвлөлдөхгүйгээр дээрх шийдвэр гаргахад оролцсон байна.
Маргаан үргэлжилж, нутгийн иргэдийн эсэргүүцэл ч нэмэгдэж, улмаар эрх бүхий албан тушаалтнууд уг шийдвэрээ цуцлахад хүрсэн байна. Гэтэл байгаль орчныг сүйтгэх, иргэдийн аж амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргасан албан тушаалтнууд шийдвэрээ цуцлаад л ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэдэг нь байж боломгүй гэж үзэж иргэд бухимджээ. Тиймээс ийм шийдвэр гаргасан Архангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг огцрохыг шаардаж байгаа аж.
Уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газар нь Тарантын хясаанаас Солонготын даваа хүртлэх нутаг дэвсгэрийг хамаардаг. Нутгийн иргэдийн үзэж буйгаар уул уурхайн хайгуул гэх нэрийдлээр олборлолт хийж эхэлнэ хэмээн үзэж байна. Тэдний хувьд байгалийн үзэсгэлэнт газраа ухаж, сэндийчүүлэлгүйгээр онгон дагшинаар нь авч үлдэх ёстой гэдгээ илэрхийлсээр байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.116.5
Газар нутгаа онгчуулахгүй байх нь чухал. Гахайнууд хусахаас өөр шидгүй
Хариулах202.9.40.93
улс дотор улс байхгүй төрийн шийдвэр гарсан бол намчирхсан ашиг хонжоо хайсан хэсэг бүлгийн эрх дураар асуудал шийддэг юм байхгүй засаг дарга нь зөв шийдвэрлэсэн бн
Хариулах66.181.180.222
битгий тэнэгт засаг даргын нутаг биш юм шүү!!!! Засагаас том Ард иргэд байна шүү
192.82.75.160
Нутаг орноо ухуулж сэндчүүлэхгүй гэх нь нутгийн иргэдийн 100% зөв. Буруу шийдвэр гаргасан дарга нар огцрох ёстой.
Хариулах213.87.131.43
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах59.153.115.231
ард иргэдинх нь зөв.Ийм сайхан байгалиагаар шороогоо ухуулж төнхүүлнэ гэж юу гэсэн юм байхав Найзынх нь компани гээ биздээ 2 шатны засаг дарга огцрох нь зөв
Хариулах