Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

2022/04/29

Баянгол дүүрэгт 12 хорооны 18 байранд фасад дулаалгын ажил хийж байна

Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд 80 гаруй хувийг орон сууцны хороолол эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 997 орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажлыг он дамнуулан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил он дамнан үргэлжилж байна.

Дээрх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 12 хорооны 18 байранд дулаалгын ажлыг эхлүүлснээс 2 байрны дулаалгын ажил дууссан бол 16 байрных үргэлжилж байгаа юм.


ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА БАЙРНУУД:  

Нэгдүгээр хороо

  • 57-р байр, 9 давхар, орц 2
  • 61-р байр, 9 давхар, орц 2
  • 68-р байр, 9 давхар, орц 2

Гуравдугаар хороо

  • 50 байр, 5 давхар, орц 4

Дөрөвдүгээр хороо

  • 2а байр, 5 давхар, орц 4
  • 54 байр, 5 давхар, орц 4

Тавдугаар хороо

  • 12б байр, 9 давхар, орц 4

Зургаадугаар хороо

  • 15 байр, 9 давхар, 2 орц

Наймдугаар хороо

  • 9б байр, 9 давхар, 2 орц
  • 14 байр, 9 давхар, 3 орц

Есдүгээр хороо

  • Сот 2-2 байр, 9 давхар

Арван гуравдугаар хороо

  • 2б, 2в байр, 9 давхар, 3 орц

Арван дөрөвдүгээр хороо

  • 11 байр,  9 давхар, 2 орц
  • 18 байр,  9 давхар, 4 орц

Арван тавдугаар хороо

  • 32 байр,  5 давхар, 2 орц
  • 30 байр,  12 давхар, 1 орц

Арван долоодугаар хороо

  • 36и байр, 9 давхар, 3 орц (дууссан)

Арван наймдугаар хороо

  • 43 байр, 12 давхар, 3 орц


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.230
    2022/04/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.47.63
    2022/04/29

    Нэгдүгээр хорооллын байрыг фасад нь гэсэн яасан бэ

    Хариулах
  • 64.119.20.45
    2022/04/29

    Кореа таун 37а байрны гадна талыг янзлах талаар анхааралдаа авч өгнө үү

    Хариулах
  • 66.181.182.204
    2022/04/29

    Хот, дүүргийн дарга аа, БГД 1 р хорооны барс захын ард Тэргүүн чансаа компаний барьсан 2 байрны дунд байгаа гараж болон өмхийрсөн хогоор дүүрсэн 2 давхар шар байраа нураагаач ээ. Эрүүл ахуйн шаардлага алга. Яагаад энийг үолээгээд бусад гаражуудыг буулгаад байга вэ.

    Хариулах