Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас (МҮДЭБ) энэ оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авчээ.
Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.
МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн гэж МҮБХ-оос мэдээллээ.
ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан байна.
Хоёр бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулжээ.
Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болохыг МҮБХ-оос мэдээллээ.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.38
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах139.5.219.196
нэр усыг нь зарлаач дараа нь нэрийг нь сольчихсон байх вийдээ
Хариулах202.126.89.57
Одоо тэгээд нэр усыг нь зарлаач заримийг нь тодорхойгүй байхад нь сэвээд дэлхийгээр нэг юм болгодог заримийг нь нэр усыг нь нуудаг энэ байдал чинь удирдах нөхдийг ямар зальхай ямар хуурамч болхийг харуулж бна шүү
Хариулах202.131.243.186
Хэн хэн бэ
Хариулах