Энэ онд 10,000 орчим өрхөд ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн ч эхний дөрвөн сард 2,000 хүрэхгүй өрх хамрагджээ

С.Гандэлгэр
2022/05/04

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчинг Монгол Улсад нэвтрүүлэх үүднээс Төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж, Засгийн газар, Монголбанкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг хийсэн.

Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Гэвч Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Оны эхний 4 сарын байдлаар ипотекийн зээлийн гүйцэтгэл 25% буюу 2000-аад айл өрх хамрагдсан байна

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 8 болон 6 хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд болон МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Arslan.mn

2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг 6 хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг.

Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг Шадар сайд энэ үеэр хэлсэн юм.

МИК-ийн өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75%-ийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг бол Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК ХК-ийн хувьцаанаас 17.23 хувийг, бусад арилжааны банкууд нийлээд 9.2% хувийг, үлдсэн 1% хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг тухай Ажлын хэсгээс мэдээлсэн юм.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 2 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ. Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний 4 сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.

Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.



Сэтгэгдэл (53)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.173
    2022/05/07

    Huseltee ogson humuusiig hurdan shiideed ogvol sn bna

    Хариулах
  • 202.126.88.153
    2022/05/07

    Uridchilgaag buuruul. 45 huwiin orlogiin haritsaag joohon undur bolgoo.tgwl sn heregjinee.

    Хариулах
  • 103.57.94.241
    2022/05/07

    8% buulgaach eee. 6 yum uu4% bolchihvol saihan bn sanj daa

    Хариулах
  • 122.201.24.171
    2022/05/06

    МИК чинь өнөөх л сахал Эрдэнэбилэгийнх шүү дээ. Өөрөөсөө мөнгө гаргахгүй Монгол банкаар гаргуулаад дундаас.нь 282 тэрбумын цэвэр ашиг олчихдог.

    Хариулах
  • 66.181.177.192
    2022/05/05

    2 uruu bairand hamragdaj awch chadah bolowuu..Am bul -6

    Хариулах
  • 66.181.177.192
    2022/05/05

    Bankh zeel husehed chiregdel ihtei bas 6 huwid n hamragdahad uridchilgaa bhgui uchir hamragdaj chaddaggui ..heregleenii zeel duusaagui tohioldold zeel olgogdohgui shaardlaga hangagdaagui gj uzdeg ym bilee...odoo bi aaw eejiinhee 1 uruu bairand bdg..uuriin ner deeree bolgoson bairaa 6 % bairiig n tawij 2 uruu awach boloh bolowuu.

    Хариулах
  • 202.126.89.82
    2022/05/05

    ингэж байгаа бол 8 хувьд хамрагдсан хүмүүсийг мөн хөнгөлж өгөхийг хүсье

    Хариулах
    • 64.119.21.45
      2022/05/05

      8%авсан хүмүүсийг бол арай дэндүүлж бгаа шүү.Төр засаг минь ард түмэндээ яагаад харгис ханддаг юм бэ?Анхааарч адилхан хөнгөлөхийг хүсье.

  • 64.119.20.183
    2022/05/05

    Амарсайхан л худ шааж бхйж өөрөө л тушаал дэвшээд иджэд явдаг юм. Худлаа сенсааци үүсгээд огт шийдэлгүй хаЯаад Явна. Удахгүй ерөнхий сайд ерөнхийлөгч болох байх

    Хариулах
  • 202.126.88.147
    2022/05/05

    8% зээлээ ядаж эхлээд 6% болгоод өгөөч. 6% болгосон гээд бгаач яг үнэндээ бид 8% раа төлөөд явж бгаа шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/05/05

    15.6%иар 3жил төлж бна хэзээ 8% болгох вэ гээд очсон 6сарын дараа хүсэлтээ өг манай банкнаас 6сар цалингаа авч байж хүсэлтээ өгнө хүсэлтийг 3 сарын дотор шийднэ лав л 9сар энэ хүүгээрээ төлөх нь энэ хүнд сурталаа болиоч улс нэг юм ярина банк хэзээ ч хэрэгжүүлэхгүй манай банкны шаардлага гэнэ энэ арай л юмаа

    Хариулах
  • 66.181.188.27
    2022/05/05

    Ali 2016 ond zeel awsan 8 % r l tuluud yawaad bn barag 40 sayig hyynd ni ogchihood bn ene ariun yawdal mun yy. Yndsen zeelees min 3 say l hasagdsan busd ni danda hyynd ni ogson

    Хариулах
  • 66.181.188.27
    2022/05/05

    6 % bolgochihood terig l yariad baihiin. 8 % n zeeltei hymyys bn shde terig buulgaachee sonin uma. 8 % aa buulgaj chadahgyi baij 6 % l yariad baihiin . Untaahai umnuud ser

    Хариулах
  • 213.87.145.35
    2022/05/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.179.21.241
    2022/05/05

    Эхлээд 8%-иа булгаачээ.

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/05/05

    8%-6%руу буулгаачээ ялгавартай бна.

    Хариулах
    • 202.55.188.82
      2022/05/05

      tiimee yalgavartai bn

  • 77.13.84.111
    2022/05/05

    Урьдчилгаагүй л болгочиход болдоггүй юм уу Ядаж 10% -20%гэвэл арай Монголын амьдралд цалингаа хураах боломжгүй хүмүүсийг өр зээл тавиулах гэж бгаа юм шиг 30% ер нь яаж олддын Тэрийг чинь хураах гэж явсаар 10,20 жил махраад тэгээд ипотекийн зээлд орох гэсэн залуу гэр бүл гээд нас заачихвал утгагүй Яг хэрэгтэй хүмүүстээ л өгвөл болно биздэ нас заах ёсгүй аль ч улсад ! Монголд ажилдавахад бас нас заана ингээд нийгмээс гадуурхагдаад ирэхээр Монголдоо яг юм хийж бүтээе амьдрая гэсэн 25- 45 Залуус тэгээд гадагшаа гарахаас яах юм бэ Улсын бодлого нь хүртэл ялгаварлан гадууохал хийж бодохгүй биз дээ? Урьдчилгаа 10 хувь бсан ч болохоор санагдахын...

    Хариулах
  • 77.13.84.111
    2022/05/05

    Залуу гэр бүл гэдэг нь бас яг хэдэн насыг залуу гээ нэрлэх вэ ? 20-30 нас бол хүүхэд шүүдэ гэр бүл зохиож амжаагүй бдаг Монголд л өөр болохоос .45нас хүртэл ядаж Залуу гэр бүл гэж ангилагдаад явж болох байх шүү!!!Анхааралдаа аваарай 40-45 ипотекийн байргүй гэр бүл хар мянгаараа байгаа Битгиы насаар минь ялгаварлаарай!!!

    Хариулах
  • 202.126.88.34
    2022/05/04

    Ямар ч байсан ялгаварлах хэрэггүй биздээ

    Хариулах
  • 202.126.88.142
    2022/05/04

    Hodoo oron nutagluuga tvlhvv chiglvvmeer canagdahiin

    Хариулах
  • 202.126.88.34
    2022/05/04

    Ene shalgaltiin muruur hij heregjuulsen ajliin ur dun ni ard tumnee yalgabarlahguiguigee r zeeliin huugee ijil tegsh % iar buulgahiig l ard irged ni huleej bgaa

    Хариулах
  • 150.129.142.63
    2022/05/04

    Зөв зүйтэй ажил хийж байна. Гэхдээ 2020 4 сард зээл авсан айлууд яагаад 6% хүү рүү шилжиж болохгүй байгаа юм бэ

    Хариулах
  • 123.254.88.152
    2022/05/04

    Ehleed 8 huvia buulgaachee

    Хариулах
  • 66.181.161.14
    2022/05/04

    Юу вээ эхлээд 8% буулгаачээ иргэдээ бүх зүйл дээр ялгаварладаг улс дэлхийн хаана ч байхгүй

    Хариулах
  • 66.181.161.64
    2022/05/04

    8 % buulgahaas gadna zeeliin hvvg vndsen zeliin tololttoi adil buuruulah heregtei bna mgld 100k zeel 24 saraar awhad 8k vrjih 24 geed 192k hvv boddog

    Хариулах
  • 192.82.65.120
    2022/05/04

    Зээлийн хомсдол үүсгэж хүүгээ нэмэх зорилготой новшнууд .Залуучуудыг боломжийг нь хараад эртхэн оруулахгүй бол насны хувьд явж өглөө шүү.

    Хариулах
  • 103.229.121.172
    2022/05/04

    8%-ийн зээлээ бууруулаад өгөөчээ, адил тэгш баймаар бна. Цалингийн зээлийн хүү буурахад, өмнөх зээлийн хүүгээ бууруулаад бдаг ипотек яахаараа буудаггүйн бээ. Зарим нь 5%-ийн ч зээлтэй бгаа. 8%-ийн зээлийг бууруулмаар байна!!!!

    Хариулах
    • 202.55.188.82
      2022/05/05

      tiimee buulgaad ogoochee

  • 202.55.188.36
    2022/05/04

    ЗАЛУУ ГЭЛТГҮЙ БИД Ч ГЭСЭН БАЙРАНД ОРМООР БНА ДААНЧ М КВ НЬ ӨСӨӨД УРЬДЧИЛГАА НЬ ӨНДӨР ХӨГШИН ХҮНЭЭС ЗАЛУУ БОЛООД ЗАЛУУЧУУДААС ХӨГШИН БОЛООД ДУНД НЬ ҮЛДЭЭД БХ ЮМ

    Хариулах
  • 150.129.142.218
    2022/05/04

    ajil hereg bolgood 8% buulgad ogvol sain l bna

    Хариулах
  • 202.9.46.16
    2022/05/04

    8 huvia 6 huviruu shiljuuleechee.

    Хариулах
  • 66.181.161.64
    2022/05/04

    8 huvia buulgaachee

    Хариулах
  • 66.181.190.87
    2022/05/04

    8 хувиа 6 болгох хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.190.87
    2022/05/04

    эхлээд 8 хувиа буулгаад 6 болгоочээ

    Хариулах
  • 202.9.46.46
    2022/05/04

    Урдчилгаа хүүгээ багасгачихвал бүгд л орон сууцанд амьдрахыг бодно штээ.. тэгж байж залуучуудын болон монголчуудын амьдрал сайжирна утаа багасна, байранд амьдрах урам зориг их бүх зүйл сайхан болно доо..

    Хариулах
  • 202.126.90.146
    2022/05/04

    Huu buuj baij bodit ur dun haragdana sh de

    Хариулах
  • 202.126.90.146
    2022/05/04

    8 huwiig buulgaachee ene humuus uneheer hetcuu bga shde ymarch ersdelgui tolood bga biz de

    Хариулах
  • 66.181.160.44
    2022/05/04

    Хөдөө орон нутагт 6 хувийн зээл олгогдохгүй бн шүү

    Хариулах
  • 64.119.18.194
    2022/05/04

    Урьдчилгаагүй эсвэл 10% болговол боломжтой хүн болгон байранд орно. Ингэснээр утаа багасан шүүдээ.Амьралын төлөө зүтгэж байгаа хүмүүс сарын төлөлтөө хангалттай төлөөд явчихнаа.урьдчилгаа 30% гэдэг нь төлөвлөөд цуглуулахад хугацаа шаарддаг дагад үнэ нь өсөөд нөгөө мөнгө нь хүрэлцдэггүй. Урьдчилгаагүй орох боломжтой бол 30 хувиа цуглуулах хугацаанаасаа бага хугацаанд төлчих боломжтой

    Хариулах
  • 103.212.117.91
    2022/05/04

    8 %-ийн зээлийг ядаж 6% болгоочээ.

    Хариулах
  • 203.91.115.49
    2022/05/04

    Урьдчилгаа 30н хувиа 20 болго

    Хариулах
  • 66.181.161.126
    2022/05/04

    Хүүгээ бууруул уян хатан нөхцөлийг хангаж өгөх байна

    Хариулах
  • 64.119.16.88
    2022/05/04

    17.4% ugsun bairuidaa bolon 8% buulgaach undur hvv awaad bgaad ashig olood surtsan hogiin ymnuud

    Хариулах
  • 202.179.21.223
    2022/05/04

    Гадны хөрөнгө оруулалттай хүү багатай банкуудыг оруулж ирэх хэрэгтэй Монголын энэ хэдэн банк ард түмнийг элгээр нь хэвттэл хүүгээр дарамталж байна шдээ

    Хариулах
  • 124.158.96.14
    2022/05/04

    Улсын мөнгийг ашиглаж байж ллрууд зүгээр ажлаа хийчэхгүй ашиг хараад шаагаад байх юм.

    Хариулах
  • 202.126.89.38
    2022/05/04

    залуу гэр бүлд урьдчилгаа бага, шалгуур нь бага хүү нь бага байх нөхцөлийг бүрдүүлээд өгвөл залуучууд гадагшаа явахгүй, гэр бүлээрээ монголдоо ажиллаж амьдрах боломж болно. Дээр нь ажлын байр нэмэгдэнэ, гэр бүл салалт багасана, архидалт багасана Бүгд зорилгынхоо төлөө цаг наргүй хөдөлмөрлөнө. Хадмын хаяа түшихгүй.Ө

    Хариулах
    • 192.82.70.96
      2022/05/05

      Маш зөв

  • 66.181.161.105
    2022/05/04

    8%buulgamaar bn

    Хариулах
  • 59.153.85.173
    2022/05/04

    8% иар өгч байгаа хүмүүс их байгаа шүү тэднүүсийгээ буулгаач

    Хариулах
  • 59.153.112.20
    2022/05/04

    8%-ын зээлээ бууруулаачээ.

    Хариулах
    • 202.179.21.206
      2022/05/05

      6% зээл хаагуур яваад бгаа. Орон нутагт хэрэгжихгүй бгаа шүү

    • 66.181.161.35
      2022/05/04

      8% buulaachee