Монгол Улсад 1,000,000 ам.долларын дэмжлэгийг үзүүлж, "Тэрбум мод" төслийг хэрэгжүүлнэ

14 цаг 30 минутын өмнө

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын хоёрдугаар бага хурал болж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: "Монгол Улсад 1,000,000 ам.долларын дэмжлэгийг үзүүлж, "Тэрбум мод" төслийг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Гишүүн орнууд өөрсдийн улс дах туршлагыг хуваалцахаас гадна гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамтын төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Монгол Улсын хувьд ойн санг нэмэгдүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлага "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Монгол улсын засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцууллаа" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.151
    2022/05/05

    Сайдаа. Тэрбум мод монголын байгалийг зөөлөн болгоход л нөлөөлөх учиртай. Татвар төлөгчийн мөнгийг зарцуулахад энэ шаардлагыг харгалзвал мөн сайхаан. Европынхон модыг мөнгө гэх. Энэ ойлголтыг бий болгоход хүн бүрд олон бодол бий. Тэр бүрийг? Гадныхнаар мод тариулах бол утгагүй. Монгол хүн өөрөө модоо тариад амьдрах нь чухал. Тарьсан мод тарьсан хүндээ өгөөжөө өгөхийг бодох ёстой. Мод тарьсан гадныхан монголд ирээд тансаглах юм. Мод тариагүй монгол нөгөө л ядуу хэвээр. Ингэмээргүй байна. Та анзаарвал сайн л байна.

    Хариулах
  • 213.87.145.35
    33 минутын өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах