Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан нь тогтоогдож огцруулах саналыг хэлэлцэж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн.
Тэгвэл Mass.mn сайтын мэдээлснээр Ө.Сумъяабаатар хуурамч тушаал гарган УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Дубай руу аялуулахын тулд төсвөөс зардлыг нь гаргасан баримтыг хүргэж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нэгдүгээр сарын 27-ны өдөр Б/40 тоот тушаалаар Арабын Нэгдсэн Эмират Улс руу нэр бүхий хүмүүсийг албан томилолт нэрийдлээр аялуулах тушаал гаргасан байна.
Уг албан тоотод Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол Агропарк ТӨҮГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж, тушаалын хэрэгжилтийг ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарын бэр дүү Б.Нарангэрэл гүйцэтгэжээ.
Засаг дарга Ө.Сумъяабаатар нь хуурамч тушаалаар 25,9 сая төгрөгийг төсвөөс гаргуулан эдийн засгийн хүнд нөхцөлд төсвийн мөнгөөр хүмүүсийг аялал зугаалганд явуулсан нь олны дургүйцлийг ихээхэн хүргээд байна.
БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон хэрнээ одоог болтол албан тушаалдаа суусаар л байна. Түүнд холбогдох хуулийн заалтаар дараах арга хэмжээг авах ёстой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах139.5.219.73
зарлагыг нь төлүүлээд үйлдэлд нь таарах арга хэмжээ аваад өндөр эрх мэдэлгүй албанд томил мөн гишүүнд хамаатай нөлөөлөлийг авч үзэх нь зүйтэй янз бүрийн аргаар мөнгийг ч туух юмдаа
Хариулах