Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт баг “Дондогийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 85 км, Уньт багаас зүүн зүгт 40 км/-т автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 08:28 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг 02 минут ажиллаж цогцсыг гарган 09:54 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт, жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.74
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах