Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад Элчин сайдын яам 14-т нь Ерөнхий Консулын газар ажиллаж байна.
Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.
Тэгвэл дээрх улсуудад томилогдсон Элчин сайд, Ерөнхий консул нарын олонхын бүрэн эрхийн хугацаа өмнөх хуулиар зохицуулагдах учиртай.
Үндсэндээ 2015 онд томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийг хугацаа дууссан ч томилгоо хүлээгдэж буй асуудал бий. Мөн түүний араас 2016 онд томилогдож байсан Элчин сайд нарыг энэ жилдээ татаж, орны хүнийг нь явуулах юм.
Өөрөөр хэлбэл, дипломат албаны хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь 2019 онд дууссан гэсэн үг. Тэгэхээр энэ ондоо багтаж, дараах Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй ЭЛЧИН САЙД нар
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр,
АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах
Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн их анхаарал хандуулах, шуурхайлан шийдэх ажил бол хугацаа нь дууссан Элчин сайдуудаа эгүүлэн татаж, дараагийн Элчин сайдуудаа томилох, гадаад бодлогын хүрээнд хийгдэх олон айлчлал, түншлэл хүлээж байгаа юм.
Тэгвэл энэ хаврын чуулганаар Япон болон Канад Улсад суух шинэ элчин сайд нарын нэрийг УИХ-д өргөн барих тухай мэдээлэл бий.
Тэгэхээр Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд нарыг даруй эгүүлэн татаж орны хүнийг нь томилох бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw
Хариулах