Гурван настай хүү гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болжээ

2022/05/16

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг эрэн хайж байна.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Уянга суманд бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 05.16-ны өдрийн 05:35 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гурван настай С хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.90
    2022/05/17

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах