Тавдугаар сарын 14, 15-н буюу энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирчээ. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь нас хохирсон байна.
Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.
Иймд
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 238, орон нутагт 53 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.90
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах