Химийн бодист хольсон байж болзошгүй махыг МАХ ИМПЭКС компани ашигладаг уу ?

2022/05/16

Иргэдийн зүгээс ирүүлсэн мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу СХД-т үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг энэ сарын 11-нд явуулсан. 

ШӨХТГ-ын зүгээс зөвшөөрөл, бичиг баримт, хэрэглэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд хяналт шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас чанар, үйлдвэрийн технологид шинжилгээ хийсэн байна. Харин Zarig.mn сайт Мэргэжлийн хяналтаас авсан тодруулгад "Эм Ди Си Пи" компанийн агуулахад ХКҮ буюу Мах Импекс компанийн харьяа үйлдвэрийн шошго байжээ. 

Тэгэхээр Мах импэкс компанийн хэрэглэгчдэд хүргэдэг мах, махан бүтээгдэхүүн эмээлтэд байдаг "Эм Ди Си Пи" компанийн агуулахад байсан махтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдаг үүсч буй юм. 

Энэ талаар Мах импэкс компани мэдэгдэл гаргасан бөгөөд "Манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашигласан, хуулийн байгууллагад хандсан" хэмээсэн юм. 

Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналт, ШӨХТГ зэрэг байгууллагуудын хяналт шалгалт үргэлжилж байгаа учраас урьдчилсан байдлаар дүгнэх боломжгүй байна. 

Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа бид мэдээллэх болно.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.12
    2022/05/18

    Ер нь бүх импортын хүнс хортой бид шуналааса болж өөрсдыгө алдаг бүх л монополь асуудалтай ш д

    Хариулах
  • 103.26.193.250
    2022/05/17

    Мах эмпекс компани Х Баттулгынхш дээ Хятад хунд огчихсон юм уу

    Хариулах
  • 213.87.134.90
    2022/05/17

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.107.72
    2022/05/16

    Мах импекс хятад эзэнтэй гэж дуулсан холбоотой бол хиам болон махан бүтээгдэхүүнд хэрэглэдэг байж болзошгүй юм биш үү

    Хариулах