О.Чулуунбилэг: Их гүрнүүдийн том дарамтыг даван гарахын тулд манай парламент өөрөө хүчирхэг, илүү олуулаа байх ёстой

2022/05/19

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой хэмээн хуульчид, зарим намын удирдлагууд байр сууриа илэрхийлж буй.  Тиймээс ЗӨВ.МН парламентад суудалтай нам эвсэл болоод хуульч, судлаачид Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэсээр байгаа билээ.

Бид энэ удаад улс төр судлаач О.Чулуунбилэгийн байр суурийг онцлон хүргэж байна.

Тэрбээр "Улс төр судлал талаасаа Монголын парламентыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр “ДАВЖАА” парламент гэж нэрлэдэг байхгүй юу. Алим гэж байдаг хажууд нь бүр жижигхэн давжаа алим гэж байдаг шүү дээ.

Түүн шиг манай парламент бол парламентын өөрийнх нь үндсэн шинж чанарыг хадгалах агуулахад тоо талаасаа үнэхээр дутагдалтай. Нэгдүгээрт хэтэрхий жижигхэн байхгүй юу. Хоёрдугаарт энэ 76 гэдэг тоо чинь аль Үндсэн хууль батлах үеийн монголын хүн ам хоёр сая байх үеийн тоо. Тэгэхээр парламент гэдэг бол бага ард түмэн гэж ярьдаг.

Өөрөөр хэлбэл нийт гурван сая Монголчуудыг төлөөлж байгаа төлөөлөгчдөө тэнд цуглуулж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр хүн ам гурван сая болж өссөн гэдэг талаасаа ч бодсон тэр олон улсын нийтлэг стандартаа бодсон ч гэсэн бид парламентын гишүүдийг тоог бол нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гурав дахь нь өнөөдөр шинэ хүйтэн дайн гээд олон улсын нөхцөл байдал бол тун эрсдэлтэй нөхцөл байдал руу орчихлоо шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Монголын гадаад бодлого Монголын байр суурь тэр битгий хэл Монголын засаглалын асуудлуудыг гаднын их гүрнүүдээс янз бүрийн дарамт үзүүлэх, геополитикийн шахалт үзүүлэх байдал илт мэдэгдэж байгаа. Цаашдаа ч өснө.

 Энэ бүхний геополитикийн их гүрнүүдийн том дарамтыг даван гарахын тулд манай парламент өөрөө хүчирхэг байх ёстой илүү олуулаа байх ёстой.

Мөн ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэгэнт тогтолцоо ярьж байгаа тохиолдолд сөрөг хүмүүс юу яриад байдаг вэ гэхээр 76 хулгайчтай байсан тэрийгээ нэмэх үү гээд энэ бол хүн ярьж байгаа асуудал. Тогтолцооны тухайд бол нэмэх шаардлагатай. 

Сайн муу хүний асуудал бол тэгээд л муу хүн сонгохоо больчих л доо, тийм биздээ. Тухайн хүний буруугийн асуудал парламентын тогтолцоо биш шүү дээ. Тийм учраас дэмжиж байгаа"




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.107.88
    2022/05/20

    Хэд ч байлаа гэсэн сэтгэдэг тархи нь адилхан. Бас хэн нь өөдөөс нь босоод тэмцэхгүй-энэ өнөөдрийн байдлаас харахад. Хэрэв нэмчихвэл 30 оноос өмнө хөөгдөх юм болно.

    Хариулах
  • 202.21.117.2
    2022/05/20

    энэнээс илүү олон хувалз яахнуу

    Хариулах
  • 213.87.134.213
    2022/05/20

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.102
    2022/05/19

    Парламентын тогтолцоо явцгүй гэдгийг 30 жил нотлоод байхад хардаггүй харалган судлаач байна. Нэгэнт явцгүй тогтолцоог халж Ерөнхийлөгчөд гүйцэтгэх засаглалаа өгч тусгаарлах хэрэгтэй

    Хариулах
  • 103.26.194.94
    2022/05/19

    Муу хүн сонгох оо л больчих л доо ч гэх шиг. Сонгогчдыг буруутгах нь ээ. 76 г боломжийн, худал амлаж ,луйвар хийхгүй гээд сонгож байхад одоо ямар байгааг нь ард түмэн харж л бна.

    Хариулах