Хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгнө хэмээн залилан хийсэн хэрэг гарчээ

2022/06/06

Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпорац”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорацаас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26 дугаар хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна.

С гэх иргэн нь “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.

Мөн “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд иргэд  байгууллагын байранд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ирж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм.

Цаашид энэ мэтчилэн байгууллагын нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрд нь шалгуулах болно хэмээн тус компаниас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.23
    2022/06/07

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах