ГХЯ: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож болзошгүй

2022/06/07

ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ковид19 халдварын 34 шинэ тохиолдол батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрээр "2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.95
    2022/06/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах