Ц.Шаравжамц: Холын оронд мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа хүүгээ дэмжихээр ажлаа өглөө

2022/06/08

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна. Дараа дэлгэрэнгүй тайлан оруулна. Амьдралын минь хүч, тэвчээр, хичээл зүтгэл шаардсан сайхан 6 жил маань ард үлдлээ.

Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо. Авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй гэж С.Баяр даргын хэлсэн үг санаанд орж бна. Дараагийнхаа даргад ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

Түүний оронд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг томилохоор болсон гэх мэдээлэл байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.184
    2022/06/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 222.254.57.179
    2022/06/08

    sanjiin bayariin suganii vs bsiimuu?magtan matnaaa gej

    Хариулах