“Эм Ди Си Пи“компанийн агуулахад “ХКҮ“ компанийн шошготой 96 тонн мах байсан тул шалгалт хийсэн

2022/06/08

ЭЦГ-аас өчигдөр орой Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ"-нд нэгжлэг хийсэн. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий гакраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү

 "Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанид МХЕГ-аас шалгалт хийсэн. МХЕГ-аас зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байсан. Шалгалтаар: 

Эм Ди Пи Си ХХК нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг.  Тус компани нь БНХАУ-руу мах экспортлох хянан магадлагаа аваагүй зөвшөөрөлгүй. Агуулахад хонь, ямааны дулааны аргаа боловсруулсан, боловсруулаагүй 234,8 тонн мах байсан.

Дулааны аргаар боловсруулсан махад "ХКҮ" компанийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн байна. 

 Мах экспортлох зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компанийн агуулахад ХКҮ компанийн хаяг шошго бүхий 4842 хайрцаг мах байсан тул энэ компанийг шалгах шаардлага гарч байгаа юм. Тиймээс өчигдөр нийт таван газар буюу "Эм Ди Си Пи" компанийн байр болон захирлын орон сууц, ХКҮ компанийн оффис дээр прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн. 

Өчигдөр үндэсний үйлдвэрлэл рүү дайрлаа гэх зэрэг ташаа мэдээлэл гарч байна лээ. ХКҮ компанийн байр нь Мах Импекс компанийн хашаанд байрладаг учраас бид нэгжлэг хийхийн тулд тус байр руу нэвтэрсэн. Түүнээс биш "Мах Импекс" компанид нэгжлэг хийсэн, үйл ажиллагааг нь шалгасан асуудал байхгүй.

Мах экспортлох зөвшөөрөлгүй компани ямар шалтгаанаар дулааны аргаар мах бэлтгэсэн. Үүнийгээ ямар аргаар гадагшаа экспортлох гэж байсан гэдгийг шалгана. Мөн дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй ХКҮ компанийн хаяг шошготой хайрцагтай мах зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компанийн агуулахад байгаа учир шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгалт үргэлжилж буй тул хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байна. Бид зөвшөөрөлтэй "ХКҮ" компани зөвшөөрөлгүй "Эм Ди Си Пи" компаниар мах бэлтгүүлсэн үү, тус компани нь ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар ашигласан байна уу гэдэг шалгалтын ажиллагаанууд хийгдэнэ" хэмээлээ







Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.184
    2022/06/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.47
    2022/06/08

    noyon Battulgiin boojgoonuud ym uu?

    Хариулах
  • 103.26.195.134
    2022/06/08

    Ард тvмний еренхийлегч гэж еерийгее ергемжлеед байсан Баттулгыг харьяалалд байдаг vйлдвэр.Соцын vед улсын херенгеер боссон хvнсний гол vйлдаэрvvдийг хувьчлал нэрээр авчихаад бvтээгдэхvvний vнээ хамгийн тvрvvнд нэмдэг.Цар тахал хел хорионы vеэр талхны vнээ хамгийн тvрvvн нэмж бусдыг уруу татсан.Малчин хиам нь зvсэхээр арзайж задраад байдаг болсон.Ард тvмэн арай найдвартай гэж бодоод л Махимпексийн бvтээдэхvvнийг авдаг. Энэ хортой махаар хийсэн байх даа

    Хариулах