NASA үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйлсэд нэгдэнэ

Х.Есү
2022/06/10

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйл хэрэгт албан ёсоор нэгдэж байгаагаа өчигдөр зарлажээ. 

Тус байгууллага UFO-г судлах шинэ төсөл нь энэ оны намар эхлэх ба есөн сарын хугацаанд хэрэгжих гэнэ. Үр дүнгээс нь хамаараад дараагийн ажлаа төлөвлөнө гэжээ. 

UFO-гийн талаар олдсон баримтуудыг цуглуулах, нэгтгэх, шинжлэх, цаашдаа ийм мэдээллийн санг хэрхэн баяжуулах аргыг тодорхойлох зэрэг ажлуудыг энэ хугацаанд гүйцэтгэх юм байна.

Нарны системийн гараг эрхсүүдийг судалж, харь гараг дээр амьдралын ул мөрийг хайдаг NASA анх удаа эх дэлхий дээрээ ажиглагддаг нууцлаг үзэгдлийг судлах гэж байгаа нь энэ юм.

Өнгөрсөн сард АНУ-ын конгресс анх удаа UFO-гийн талаар сонсгол зохион байгуулж, тагнуулын албадынхаа цуглуулсан баримт материалуудтай танилцсан. UFO тэнгэрт ажиглагдсан нийт 144 тохиолдлын талаар энэ үеэр хууль тогтоогчдод мэдээлсэн юм.

Эдгээрийн цаана харь гарагийнхан байх боломжийг үгүйсгэхгүй байгаа.

 

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.149
    2022/06/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах