Өнөөдөр “Монголын Оюутны Холбоо”-ны зүгээс “Нийт оюутнуудад тулгамдаж буй асуудал”-ын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хурлын явцад оюутнуудад тулгамдаж буй таван багц асуудлыг хөндсөн. Үүнд, сургалтын чанар, нийтийн тээвэр, дотуур байрны асуудал, ЭМ-ийн даатгал, боловсролын зээлийн сан зэрэг асуудлууд орсон.
дэлхийн бусад их дээд сургуулиудтай харьцуулахад боловсролын чанарын үзүүлэлтээрээ 95-т, төгсөгчдийн ажлын байрны чадавхийн үзүүлэлтээрээ 165-т жагсаж байна"
Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Мягмарсүх: "Сургалтын чанарын хувьд монгол улс дэлхийн бусад их дээд сургуулиудтай харьцуулахад боловсролын чанарын үзүүлэлтээрээ 95-т, төгсөгчдийн ажлын байрны чадавхийн үзүүлэлтээрээ 165-т жагсаж байна"
Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Г. Анударь: "2015 оноос эхлэн “Улаанбаатар Смарт” буюу “UMONEY” картыг нийтийн үйлчилгээнд анх шинэчлэгдэн орж ирсэн. Үүгээр оюутнууд цагт 42 удаа буюу ажлын 22 өдөр үнэ төлбөргүй зорчдог байсан. 2016 оны 9 сард Автобусын тухай хуулинд өөрчлөлт орж, оюутнууд 22 удаа буюу ажлын 11 өдөр үнэ төлбөргүй зорчдог болсон. Яг ажлын 14 өдөр дээрх хэмжээ нь ирж очих хэмжээнд хүрэхгүй байгаа. 2022 оны байдлаар нийт суралцаж буй оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь дээрх картыг ашиглаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг ядаж сард 44 удаа болгож өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэхдээ нааштай шийдвэр гараагүй.
2022 оны байдлаар нийт их дээд сургуульд 138000 оюутан суралцаж байна. Үүнээс 13500 оюутан НДШ төлсөн.
Дэд Ерөнхийлөгч Э.Дөлгөөн: “...Тэргүүлэх 35 мэргэжлээс бусад мэргэжлийн оюутнуудад зээл олгохгүй болсноор олон оюутнуудад хохиролтой байна. Одоогийн байдлаар тус санд 13400 оюутан хүсэлт гаргасан. Боловсролын зээлийн сан бол хүүгүй зээл. Мөн хурлын явцад олон нийтийн дунд “Боловсролын зээлийн сан”-г халамж гэж хардаг буруу ойлголт байдаг талаар хүртэл хэлсэн нь бий. Саяхан цар тахлын үеэр СЭЗИС-ээс өөр төлбөрийн хөнгөлөлт, эргэн төлөх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн сургууль маш ховор.
“Орлоготой оюутан хөтөлбөр цаасан дээр бус хөрсөн дээр буугаагүй. Төрөөс тодорхой төсвийн мөнгө авсаар өдийг хүрсэн”Дээрх таван багц асуудлыг авч хэлэлцэх хүсэлтийг дээрх холбоо холбогдох яам тамгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн боловч “Зун болсон оюутан амарсан” гэдэг шалтгаанаас үүдэн дээрх асуудлуудыг авч хэлэлцдэггүй гэсэн тайлбарыг Н. Мягмарсүх өглөө.
Б.Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.149
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах