Б.Жавхлан: Хөгжлийн Банканд "Кью-Эс-Си" компанийн ₮191 тэрбумын чанаргүй зээл бүрэн төлөгдөж дууслаа

С.Гандэлгэр
2022/07/01

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн Хөгжлийн банкаас авсан зээлийн төлөлт болон улсын эдийн засагтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр тус дүнгээр Хөгжлийн Банканд алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөөр буурах байсан эрсдэл хаагдсан.

Тус банканд зээлжих зэрэглэлийн агентлаг шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ зээл амжилттай төлөгдсөнөөр Хөгжлийн Банканд байгаа төрийн өмчийн компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлд ойрын хугацаанд хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, Засгийн газрын зүгээс хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хэрхэн боломжоороо төлж барагдуулах тогтоол гарсан гэсэн үг. Энэ тогтоол эергээр нөлөөлсөн.

Цаашдаа Хөгжлийн Банкны бусад төрийн өмчтэй холбоотой зээл төлөгдөх гэсэн тодорхой төлөвлөлт гарч байна. Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай ижил хэвээр үлдэж байгаа" хэмээн мэдээлэв 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.169
    2022/07/02

    Uursduu tuluulchihsen um shig sairhdagaa bolih heregtei. Setguulchid duhuj tavia gui bol ta nariin zol bolood l eeljit Banknii dampuural bollod l duusna shuu de

    Хариулах
  • 213.87.163.29
    2022/07/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.104
    2022/07/01

    sain bn

    Хариулах