Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад орууллаа.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн тус дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд 306 дугаар цэцэрлэг болж 9 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.25
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах