Улаанбаатар хотод сүндэрлэх орон сууцны хороолол дунд балгас мэт харагдах эртний түүхэн дурсгалт барилгууд бишгүй л бий.
1913 оны үед Дунд голын урд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн Ноён Хан Т.Намнансүрэнгийн бариулсан 2 хоёр байшингийн нэг нь Гоожингийн өндөр ажээ. 1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорин цагдаж байсан гэлцдэг төдийгүй монголын олон хувьсгалчид ч мөн энд хоригдож байсан түүхтэй. Байшинг голлон шавар, модоор барьсан бөгөөд тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ.
1919 онд Т.Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч Козин тэнд ажилдаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэх болсон гэдэг. Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болжээ.
Уг 100 гаруй жилийн түүхийг өөртөө агуулсан соёлын өв Гоожингийн өндөр байшин нь өдгөө Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар бөхийн өргөөний урд талд байрлалтай.
Олон жилийн нүүрийг үзэж яваа уг түүхийн дурсгалт байшинг мэдэхгүй нэг нь "балгас" хэмээн нэрийдэж хоног төөрүүлэх газар эрэн сурж буй гудамжны нохой, архичдын хоног хороох газар болон хувирсанд судлаачид санаа зовниж байсан үе саяхан. Гэтэл хотын дарга Д.Сумьяабазар Үндсэн хуулийн 7.1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Гоожингийн өндөр” барилгыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг эхлүүлж тус газрыг хамгаалалтад авах тухай захирамжийг баталснаа зарлаад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд Гоожингийн өндөр маань халуунд халж, хүйтэнд хөрж цагийн аясыг илээн мөнөөх л янзаараа хоног төөрүүлэх шөнийн буудал аятай байсаар л. Нэг ч метр хүрэхгүй газар зэргэлдээ байрлах орон сууцны хогийн цэг аятай хамгаалалтад авсан хашаа, газраар нь дүүрэн элдэв хогийн ургамал, хаягдал хөглөрч тэр хавийн иргэд ч түүхэн дурсгалт газар гэж мэдэх байтугай балгас ч гэж харахаа болин орхигджээ.
Барилгыг шинэчилж музей болгох засвар ажил 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн явагдах хэдий ч тодорхой хариуцаж авсан байгууллагын засварын төсөв, шинэчлэлт нь мэдэгдэхгүй хэвээр.
Т.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.125
huushee ynzlaachee arai bishee
Хариулах66.181.176.242
энэ балгас болсон барилгыг өөд нь татвал татаад, эсвэл нураагаад шинэчлэх шийдвэр гаргаж чадахгүй байгаа нөхдүүд өрөвдмөөр юмаа, дэндүү арчаагүй
Хариулах66.181.161.3
Энэ байтгуа барилга байшин хариуцах эзэн байсан ч төсөв мөнгийг идэж уугаад үрээд дуусч байна зүгээр байшинг хүртэл нураагаад л оронд нь байшин барих юм даа манайхаас өөр газар бол үгүй өөд нь татаадл авчихсан байдаг
Хариулах213.87.130.25
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах