О.Буянбат: "Амьтад хайрлагдах эрхтэй, амьдрах эрхтэй шүү дээ. Яагаад тэжээвэр амьтнаа ингээд хаяад байдгийг ойлгохгүй юм"

2022/08/27

Монголчууд сүүлийн үед тэжээвэр амьтантай болох нь ихэссэн. Ялангуяа "зүгээр л хөөрхөн" харагдахаар нь хүүхэдтэйгээ тоглуулах гээд амьтан авчихдаг хүмүүс олон. Тэр хэрээр гудамжинд хаягдсан амьтад ихсэж, "Муур/нохой хэд хоног хараад өгөх хүн байна уу" гэсэн зар их харагдах болжээ. Тиймээс хүмүүсийн ажил, амьдралыг хөнгөвчлөхөөр амьтдын өдөр өнжүүлэхүүд бий болоод байгаа юм. Ингээд тэдний нэг болох "Doctor Ani" эмнэлгийн ажилтантай ярилцлаа.

- Сайн байна уу? Уншигчдад өөрийгөө танилцуулаач.

Сайн байна уу? Намайг О.Буянбат гэдэг. “Doctor Ani” амьтны нэгдсэн эмнэлгийн салоны ажилтан. 

- “Doctor Ani” эмнэлэг хэзээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Мөн эмчилгээ хийхээс гадна ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай эмнэлэг зургаадугаар сарын долооноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эмчилгээ, үзлэг хийхээс гадна өндөр өнжүүлэх, салоны үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор манай эмнэлэг хоёр эмч, нэг техникч, салоны үйлчилгээ үзүүлдэг гурван ажилтан гээд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

- Амьтны нэгдсэн эмнэлэг, салонтой, өндөр өнжүүлэхтэй гэхээр их сонирхолтой, шинэлэг санагдаж байна. Яагаад нэгдсэн эмнэлэг байгуулахаар болсон бэ? Нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Ер нь бол Монгол Улсад амьтны эмнэлэг ховор. Байгаа газрууд нь ихэвчлэн байрны доор подвальд эсвэл орон сууцны нэг давхарт эрүүл мэндийн шаардлага, стандартыг хангаж чаддаггүй нь энэ эмнэлгийг нээхэд их нөлөөлсөн. Мөн гадаа салхилуулах газар байхгүй, орчин нь муу байдаг шүү дээ. Тийм учраас бид стандартын шаардлага хангасан эмнэлгээ нээсэн.

- Өдөрт хэр их амьтан үйлчлүүлж байна? 

Өдөрт арваас хорин амьтан ирж үйлчлүүлдэг. Муур, нохой ээлжлээд л эмнэлгийнхээ үйл ажиллагаанаас хамаараад ирдэг.

- Хотын өнцөг булан бүрээс өөр өөр зан араншинтай амьтад үйлчлүүлэх гэж ирж байгаа шүү дээ. Өдөр өнжүүлэх явуулахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу? Амьтад энд ирээд хэр их хугацаанд дасаж байна?

Амьтдын өссөн орчноос хамаараад зан ааш нь өөр байдаг болохоор тэр нь бага зэрэг асуудалтай. Гэхдээ ирсэн амьтдыг бусадтай нь гадаа хамт салхилуулаад тоглуулаад байвал нэгээс хоёр хоногт дасаад гайгүй болчихдог.

- Өдөр өнжүүлэхэд ирсэн амьтдад үзлэг хийж, эмчилгээ хийдэг үү?

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, шаардлагатай тохиолдолд л хийдэг. Ер нь өдөр өнжүүлэх нь эздүүд нь харах боломжгүй гэсэн үед харж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Салхилуулна, тоглуулна, хооллоно гэх мэт. 

- Өдөр өнжүүлэхийн нэг өдрийн төлбөр хэд гэдэг вэ?

Муур өдрийн 20000 төгрөг, жижиг нохойг 30000 төгрөг, том нохойг 40000 төгрөгөөр хардаг. 

- Монголд амьтны өдөр өнжүүлэх нэг их байдаггүй шүү дээ. Саяхнаас л байгуулагдаж эхэллээ. Хүмүүсийн хандлага хэр байна, хэрхэн үйлчлүүлж байна вэ?

Хүмүүсийн хандлага ер нь дажгүй шүү. Гоё газар байна л гэдэг дээ. Орж ирээд л амьтдыг маань өхөөрдөөд л, хамт тоглодог. Гэхдээ тэжээх гэж авсан амьтдадаа их хариуцлагагүй ханддаг хүмүүс олон. Өдөр өнжүүлэхэд нэг, хоёр хоног үлдээнэ гэж төлбөрөө хийчхээд хаячихдаг.

- Танай эмнэлгийн аашдын зорилго юу вэ?

Цаашдаа олон улсын хандив тусламжийг төслөөр оруулж ирээд, амьтдын асрамжийн газрыг цогцоор нь бүрдүүлж нээх зорилготой байгаа.

"Хамгийн сонин зүйл нь зарим хүмүүс өдөр өнжүүлэхэд авчирч өгч байна гээд нэг хоногийнхоо төлбөрийг хийчхээд сар, сар гаран хаяад явчихдаг. Бид өөрсдийнхөө санхүүгээр хооллож ундлаад, эмчилгээ шаардлагатай байвал эмчилгээг нь хийгээд явдаг. Хүмүүс хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна, амьтад хайрлагдах эрхтэй, амьдрах эрхтэй шүү дээ. Яагаад тэжээвэр амьтнаа ингээд хаяад байдгийг ойлгохгүй юм" хэмээн тус эмнэлгийн ажилчид хэлж байсан юм. 

"Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг ба албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг ба энэхүү ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг" /"Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ/

Тэд нэг айлын муурнууд. Өдөр өнжүүлэхэд өгчхөөд ирж аваагүй бөгөөд зардал нь ойролцоогоор 500 гаруй мянга болжээ.
Түүнийг Жажа гэдэг. Хүний насаар бараг л 60 настай. Түүнийг анх “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ын хүмүүс гудамжнаас олсноор Doctor Ani эмнэлгийн гишүүн болжээ.

“Амьтнаа тэжээж чадахаа больчихлоо, тэжээхгүй ээ, танайд өгье” гэж хэлэх хүмүүс олон байдаг. Бид тийм эзэнтэй амьтдыг аль болох авахгүй харин гудамжинд зовж байгаа, арчилгаа, эмчилгээ шаардлагатай амьтдад л туслахыг хичээж байгаа” хэмээн эмнэлгийн ажилчид хэлсэн юм. Мөн тэдний зүгээс “Хандлагаа өөрчилье, тэжээе гэж авч байгаа бол битгий хаяж амьтдыг зовоогоорой” гэж иргэдэд уриалж байна.

Д.Анударь




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.12
    2022/08/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.229.122.94
    2022/08/27

    Амжилт хүсье. Голдентой байлаа...лагерийн байшингаа дуусгаад төөрсөн шаргалуудыг очиж авдаг тэжээдэг парк байгуулна. Шаргалуудад дэндүү хайртай

    Хариулах