БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Жэжү болон Солонгосын хойгийн өмнөд (Өмнөд Гёнсан муж), зүүн өмнөд (Бусан хот) бүс нутгуудаар есдүгээр сарын 6-ны өдөр “Хиннамну” хуй салхи дайран өнгөрч болзошгүй байгааг БНСУ-ын Ус цаг уурын агентлагаас анхааруулсан.
“Хиннамну" нь “хүчтэй” хуй салхины ангилалд хамаарах тул салхи 43 м/с хүрч, их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, хөрсний гулгалт үүсэж болзошгүй байна. Иймд тус бүс нутагт оршин суугаа монгол иргэд сонор сэрэмжтэй байж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг ЭСЯ-наас зөвлөлөө.
Энэхүү "Хиннамну" хар салхи нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулав. Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг ба энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм.
"Хиннамну" хар салхины тус улсад буух үеийн төвийн даралт нь 950гПа байх ба салхины дээд хурд нь 43 м/с байх төлөвтэй байна. Төвийн даралт бага байх тусам хар салхи хүчтэй байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах