ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалт болж байна

2022/06/06

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ БАГШИЙН ЦАХИМ, ТАНХИМ ХОСОЛСОН” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ХАБЭА-н сургалтын байгууллагын багш нар, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, төрийн байгууллагын ажилтнуудын 30 гаруй төлөөлөл хамрагдаж байна.


Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэдлэг, ур чадвар чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна