Бямба гарагт Букингэмийн ордноос талийгаач хатан хааны булшин дээр байрлуулсан дурсгалын чулуун хавтангийн гэрэл зургийг анх удаа олон нийтэд харуулжээ.
Хатан хаан хоёрдугаар Элизабетыг өнгөрсөн Даваа гарагт Уиндсорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд оршуулсан. Түүнийг эцэг хаан, эх хатан болон нөхрийнх нь шарилтай цуг оршуулж, Бельгийн хар гантиг чулуун хавтангаар бунхныг нь чимэглэжээ.
Булшны чулуун хавтан дээр талийгаач хатан хааны нэрээс гадна түүний нөхөр Филип, хаан эцэг Зургаадугаар Жорж, хатан эх Элизабетын нэрсийг алтан үсгээр сийлж, тэдний удмын бэлэг тэмдгийг голд нь байрлуулсан байна.
Хатан хааны бунхныг ирэх долоо хоногт нийтэд нээж, ихэс дээдэстээ хүндэтгэл үзүүлэх боломжийг британичуудад олгох гэнэ.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.104
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах