Ц.Даваасүрэн: Г.Занданшатар дарга та үг даахаа больсон байна, мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурч байна

С.Гандэлгэр
2022/10/06

Цэцийн гаргасан шийдвэр бол дахин сонгогдох боломжгүй гэж эмээсэн, жагсаалтын ард нуугдаж гишүүн болох гэсэн улс төрчдийн захиалга байсан. Үүнийг л цэц биелүүлсэн. Би таныг хариу өгөхгүй дараад байхаар бас нэг захиалагч нь юм болов уу гэж хардаж байна. Зургаан сард та тойрогтоо очиж нэг сайн загнуулаад ирсэн. Тэрнээс 10 хоногийн дараа цэцийн шийдвэр гарсан.Баянхонгорчууд таныг гурав дөрвөн удаа сонгосон байх. Үүний хариуд нь ард түмний сонгох эрхийг булааж авч байгаа хууль бус үйлдлийг дараад суугаад байж болохгүй.Г.Занданшатар: Дараалалд нэмэх горимын санал биш байна. Хуулийнхаа дагуу явна уу ! Дэг зөрчиж байгаа бол та үндсэн хууль зөрчиж байна.Ард иргэдийн улс төрчдийг эмээлгэж байгаа ганц ташуур бол гишүүнээ сонгох. Хүнээ сонгож байгаагийн хүчинд улс орны эрх ашгаас урвасан нөхдүүдийг дахин сонгохгүй үлдээж чадаж байна. Нам сонгодог болох юм бол тэд торойгоод сууж байна. Ганц ташуурыг нь хураагаад авчих юм бол хөрөнгөтэй хүмүүсийн эрхшээлд нэг мөсөн орно. Намын жагсаалтын ард хэн ч сонгогдож болно гэдгээс эмээгээд байгаа учраас энэ зүйлийг, шийдээч гэж хуулийн дагуу хүсэлт тавьсан. Энийг хэлэлцэх ёстой, тэгэхээр хэлэлцэх жагсаалтад оруулж хэлэлцээч гэж үг хэлж байна.Та дарга болоод үг дааж чадахгүй болсон байна. Мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурсан байна. Үг дааж сур.Г.Занданшатар: Хуулиа дагаж мөрдөж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулъя. Үндсэн хуулийн дагуу өнөөдөр асуудал нэмэх, дараалал өөрчлөх, асуудлыг хойшлуулах горимын санал гаргана. УИХ-аар зөвхөн өргөн баригдсан хууль тогтоолын төслийг хэлэлцэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах