Трансвест Монголиа ХХК-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Komatsu CUP хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 06-р сарын 03-ны өдөр Дэрэн клубын ногоон талбайд боллоо. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс таван толгой зэрэг уул уурхайн 12 компанийн 12 баг оролцсоноос Багануур ХК-ийн дэргэдэх хөл бөмбөгийн “Уурхайчин” клубын тамирчид 3 дахь жилдээ аварга болж Аваргын цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо. Тэмцээний шилдэг довтлогчоор манай “Уурхайчин” багийн довтлогч М.Дэлгэрсайхан, шилдэг хаалгачаар Н.Мөнхтүшиг нар шалгарсан байна. Komatsu CUP тэмцээний гурван алт, нэг хүрэл медалийн эзэд хөл бөмбөгчдөдөө баяр хүргэж талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна