Хүүхдийн паркийн 10.2 га талбайг Рио Тинто компани Нью-Йорк хотын Централ парк шиг болгож өгнө

С.Гандэлгэр
2022/10/06

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.

Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто" компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.

Энэ хүрээнд өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, "Рио Тинто" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.

Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.

Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар” гэв.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.61
    2022/10/09

    Uusrduu hiigeech dandaa l hunees guilga guij yavah yum. Icheech. Rio tinto ch tatvaraa l buren tuluhud boloo. Hudlaa niigmiin hariutslaga gej tatvaraas bulrah gej baina uu

    Хариулах
  • 202.126.89.70
    2022/10/08

    Галбын говийн газар доорхи, алтнаас ч үнэтэй усыг ямарч үнэгүй шавхан хэрэглэж байгаа риотинтод парк юүч биш.

    Хариулах
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.183
    2022/10/07

    Үнэгүй юм авах хэрэггүй. Татвараа л ном ёсоор нь ав!

    Хариулах
  • 122.201.31.160
    2022/10/07

    Татвараа авахаа мартав аа

    Хариулах
  • 202.126.88.225
    2022/10/06

    Наранхүү газраа чөлөөлж өгөхгүй бололтой

    Хариулах
  • 103.229.123.56
    2022/10/06

    Маш зөв шийдвэр байнаа. Монгол хүүхэд, залуучууд маань эх орондоо дэлхийн жишиг паркад зугаалдаг баймаар байна шүү дээ. Гагцхүү энэ төсөл анхнаасаа зөвийг зорьж, зорилгоо хугацаанд нь биелүүлээсээ билээ!

    Хариулах
  • 122.201.22.70
    2022/10/06

    Ногоон байгууламж, 100% дэмжиж байна. Хэний мөнгөөр, хэн хийх нь чухал биш, гол нь наад яриад байгаа Нью-Йоркийн Централ парк шиг хийж чадвал. Амжилт

    Хариулах
  • 202.126.88.65
    2022/10/06

    ok hiilgeh l heregtei

    Хариулах
  • 139.5.219.43
    2022/10/06

    Өөрсдөө юмаа хийж чадахгүй үнэн арчаагүй юмаа.Парк тохижуулахад юун хууль эрх зүй яриад байдаг тэнэг вэ

    Хариулах
  • 202.126.90.82
    2022/10/06

    Үнэн арчаагүй төртэй азгүй улс юмаа монголын минь үр сад! Аав ээжээс нь татвар гээд л аваад бдг ийм юмаа төр нь хийж чадахгүй, дандаа бусдаар… ичиж үхмээр гомдмоор төр

    Хариулах
  • 166.194.132.44
    2022/10/06

    Хийсэн үнийг нь хэдэн зуу дахин нугалж төлүүлнэ дээ. Дэлхийд байхгүй үнж зохионо. Гадны хүн юу гэж зүгээр мөнгө өгөхөвдээ..

    Хариулах
  • 66.181.160.39
    2022/10/06

    Цэдэнбал даргын яг газрыг нь зөв сонгоод байгуулсан Паркийн газрыг тонож хувааж идчихээд одоо юу ч хийж чадахгүй ГУЙЛГА гуйж нэр төрөө барж суугаа нь ХЭНИЙ ял вэ

    Хариулах
  • 122.201.23.75
    2022/10/06

    Busdaar yum hiilgej amidraad surtsan, Mongolchuud uursduu hiij chaddag yum ni tsoohon. Tiim l uchraas hunii amaar yavj bgaa yum.

    Хариулах
  • 202.21.117.178
    2022/10/06

    Гоё юмаа. Бидэнд парк шиг болгож өгөөлллллл

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/10/06

    mongoloos zail hamag baylag hulgaich nartai niilj avsan buzar luivarchin riotinto mongoloos zail

    Хариулах