Л.Энх-Амгалан: ЕБС-ийн сурах бичиг анги хоорондын уялдаагүй, арга зүй нь амьдралд нийцтэй биш байна

2022/10/07

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд УИХ-д  танилцуулж байна. 

Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах асуудал байна. Сургалтад ашиглагдаж буй 145 сурах бичигт дүн шинжилгээ хийж ажиллаа.

Ингэхэд боловсролын түвшин, анги хоорондын агуулгын уялдаа холбоо хангалтгүй, агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй биш, хөтөлбөрт туссан шинэлэг агуулгатай зөрчилддөг зэрэг агуулгын болон арга зүйн зөрчил их байна.

Сургалтын хөтөлбөрийн арга зүйд сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшний буюу доод эрэмбийн ур чадварыг түлхүү дэмждэг. Харин үнэлэх, бүтээх түвшний ур чадвар дээд эрэмбийн ур чадварыг дэмжсэн дасгал даалгавар цөөн боловсруулсан байгаа нь үнэлгээгээр тогтоогдоод байна" гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.246
    2022/10/10

    Монгол хүүхдүүдийн ямар ч мэдлэггүй боловсролгүй болгох зорилготой аятай л байхын.Одоо болтол сурах бичиг байхгүй энэ хэвлэх үйлдвэрт дандаа хорлрн сүйтгэгчид байгаа бололтой жил бүр сурах бичиггүй 2-3 сар болох юм.Багш нар ч хүүхдүүддээ орж буй хичээлээ сайн бичүүлж сайн заажсургах ёстой

    Хариулах
  • 202.21.108.246
    2022/10/09

    Хичээлийн тоог цөөлөөчээ, 19 хичээл 7 хоногт орлохоор хийх нь битгий хэл нарийн нь ч бүтэох тогтоохол хэцүү юм

    Хариулах
  • 103.57.94.70
    2022/10/08

    сурах бичиг ойлгомж муутай, муухан орчуулга аятай. эцэг эхчүүд н уншаад ч ойлгохгүй, математик бүр явдалтай болсон. сургууль төгсөхдөө ядаж өргөдөл гомдол, санал хүсэлтээ бичиж чаддаг, номоо сонгоод уншдаг болмоор. дэлгэц ширтээд ном үзэх дургүй баахан хүүхдүүд бна даа

    Хариулах
  • 213.87.138.114
    2022/10/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.176.86
    2022/10/08

    Сурагчдын завсарлагаа болгон 5хан минут байгаа учир оочирлоод бие засч амжихгүй бгаа юм. Хүүхдийн эрүүл мэндийг эрх чөлөөг бодолгүй ийм журам гаргадаг дунд албан тушаалтнууд арай хэтэрхий юмаа.

    Хариулах
  • 202.9.41.12
    2022/10/07

    Бүх ангийн монгол хэлний сурах бичигт мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг сэдэв байдаг. Гэтэл кирилл үсгийн зөв бичих дүрмийн талаар систeм дараалалгүй, дагалдах байдлаар оруулсан байдаг. Энэ талаар " Кирилл үсгийн зөв бичих дүрэм EБС-ийн сурах бичиг, хөтөлбөрт тусссан байдал ба гарц" гэсэн судалгаа хийж олон удаагийн ЭШХ-д хэлэлцүүлсэн. Сонссон эрдэмтэл зөв асуудал байна гэдэг. Харин шийдвэр гаргах түвшинд тоодоггүй, сонсдоггүй. Утас 99406277

    Хариулах
  • 202.9.41.99
    2022/10/07

    Сурах бичгийг жил болгон өөрчилж байдаг ч ямарч дэвшилгүй. Зохиогч нарыг ард түмэн тэжээж байна. Үүнийг болиулах тэнхээ энэ сайдад байхгүй бололтой. Үнэндээ боловсрол эрүүл мэндийн салбарыг зөв голдрилд нь оуулахгүй бол улам доройтно, тэр чанараараа ард түмэн хохирч туйлдаж байна. Сайд нар нь ямарч арга хэмжээ авахгүй юм даа.

    Хариулах