Нисэх онгоц Викториа нуурт унаж осолдсоны улмаас 19 хүн амиа алджээ

Х.Есү
2022/11/07

Ням гарагт Танзани улсын иргэний агаарын тээврийн нисэх онгоц Викториа нуурт унаж осолдсоны улмаас 19 хүн амиа алджээ. Викториа бол Африк тивийн хамгийн том нуур юм.

Нисэх онгоц газраас 100 метрийн өндөрт байх үед цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэл болж, ослын буулт хийхэд хүргэсэн байна. Онгоцны ихэнх хэсэг нуурын усанд живж, зөвхөн сүүл хэсэг нь ил харагдаж байгааг сошиал сүлжээнд тарсан зураг дүрсүүд харуулжээ.


Осолдох үедээ нийт 39 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүнтэй байсан онгоцноос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж буйг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.255
    2022/11/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах