Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярьжээ

С.Гандэлгэр
2023/02/21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив.

Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.

Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.66
    2023/02/27

    Muudaa deerelhuu gedgiig

    Хариулах
  • 103.229.122.140
    2023/02/23

    Монгол улс хэзээч дайнийг дэмжихгүй даян дэлхий энх тайван байх болтугай хүн хүнээ битгий алж устгаасай

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/02/22

    Путин хэзээ ч утасдаж баярын мэнд хүргэж байгаагүй тоодог ч үгүй...

    Хариулах
  • 37.171.243.0
    2023/02/22

    Путин манай төрийн тэргүүнүүдтэй хэзээ ч монголчуудад баяр хүргэж утсаар ярьдаггүй биднийг үл тоосоор ирсэн дарангуйла гч..Украйны ерөнхийлөгчтэй ярьсан нь болж бна.

    Хариулах
  • 213.87.159.106
    2023/02/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.25
    2023/02/22

    оросын ирээдүйг бодоод бна уу монголын ирээдүйг бодоод бна уу

    Хариулах
  • 66.181.160.25
    2023/02/22

    тэгээд туслаач писда минь

    Хариулах