Агаарын гимнастикч эмэгтэй үзүүлбэрийнхээ үеэр өндрөөс унаж нас барсан хамасалтай хэрэг өчигдөр орой БНХАУ-ын Аньхуй мужийн Сужоу хотноо гарчээ. Тэрээр хослол үзүүлбэрээ нөхөр Жан овогтын хамт үзүүлдэг байсан гэнэ. Өчигдрийн тухайд, үзүүүлбэр эхлээд удалгүй хамтрагчийнхаа хүзүүнээс барих үед гар нь гулган доош унаж байгаа нь олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт бууж үлджээ.
Хүнд гэмтсэн Суныг эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлжээ.
Сун, Жан нар хоёр хүүхэдтэй. Агаарын гимнастик, акроматын үзүүлбэр хамтарч үзүүлээд олон жил болж байгаа. Өрөсөлдөөн ихтэй салбар учир бусдаасаа ялгарч арай их мөнгө олохын тулд хамгаалалтын бүсгүй ажилладаг байсан гэнэ.
Олон нийтийн сүлжээнд иргэд талцан маргаж буй бол орон нутгийн захиргаа уг тоглолтыг зохион байгуулагчид нь зохих зөвшөөрөл аваагүй байсан учир зохион байгуулагчдад нь хариуцлага тооцно гэсэн байр суурь илэрхийлж буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.139.211
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах