Энэтхэг улс энэ оны дундуур БНХАУ-аас 2.8 саяар илүү гарч, дэлхийн хамгийн их хүн амтай улс болно гэсэн таамгийг НҮБ-аас танилцууллаа. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан таамагт “Энэ оны дундуур Энэтхэгийн хүн ам 1 тэрбум 428 сая 600,000 болж, БНХАУ-аас илүү гарна” гэсэн байна. Хүн амын өсөлтийн хурдыг нь тооцоолбол тухайн үед БНХАУ-ын хүн ам 1 тэрбум, 425 сая 700,000 байх гэнэ. АНУ 340 сая хүн амтайгаар гуравдугаарт жагсах ажээ.
Тайланд бичсэнээр, 2050 онд дэлхийн хүн амын өсөлтийн тал нь Ардчилсан Конго, Египет, Эфиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн наймхан улсад ногдох төлөв гарсан байна.
Дээр бичсэн тооцоо нь өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар бөгөөд яг одоогийнхоор тооцвол Энэтхэгийн хүн ам энэ сард БНХАУ-ыг гүйцэж байгаа аж. Хоёр улсын хүн амын өсөлтийн хурдац хоёул буурч буй ч БНХАУ-ынх илүү байгаа тул Энэтхэг илүү гарч байна.
Дэлхийн хүн одоогийн байдлаар найман тэрбум 45 саяд хүрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.132.182
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.9.46.210
Үхээсэй.
Хариулах