Чех улсад хэсэгчилсэн цэрэг татлага явуулах асуудал яригдаж байгаа юм байна. Гэхдээ энэ тохиолдолд улс оронд том хүндрэл үүсэх талаар Европарламентад улсаа төлөөлдөг Гинек Балашко ярьжээ.
Тодруулбал, хэсэгчилсэн цэрэг татлага явуулахад шаардлагатай дэд бүтэц тус улсад байхгүй юм байна. Социализмаас ардчилсан нийгэмд шилжсэний дараа тус улс мэргэжлийн цомхон цэрэг армитай байх бодлого баримталж, цэргийн анги нэгтгэлүүдийн байр, газрыг хувьчилжээ. Одоо тэр хэвээрээ байгаа тул армийн бие бүрэлдэхүүн нэмэгдсэн тохиолдолд дэд бүтцийг шинээр бий болгох зайлшгүй шаардлагатай аж. Гэхдээ аюул занал бодитой учир цэргийн тоог нэмэх, тэр ч байтунгай иргэдийг сургаж дадлагажуулах хэрэг гарна гэдгийг Г.Балашко хүлээн зөвшөөрсөн байна.
Тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Карел Ржехка өмнө нь мөн энэ асуудлыг хөндөж, УАЦЭ, ОХУ-ын хооронд гарч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд бэлдэх талаар ярьж байсан юм. Зэвсэгт мөргөлдөөн болбол Чех улс “Эхний минутаас” л оролцоно гэдгийг тэрбээр онцолж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.109
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах