Йемений нийслэл Сана хотын нэгэн сургуулийн гадаа Рамадан сарын бэлтгэл зориулан хандив тусламж тарааж байх үеэр иргэд хэт олноороо бөөгнөрч, үймэлдсэнээс 78 хүн дарагдаж амиа алджээ. Уг эмгнэлт явдлын бичлэгийг тус улсын телевизээр дамжуулсан байна.
Мэдээлэлд өгүүлснээр, үймэээний үеэр дарагдаж бэртсэн өөр олон хүн байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Рамадан сарын бэлтгэлд зориулан нутгийн хоёр бизнесмэн нэг хүнд есөн ам.доллар /31,000 төгрөг/ орчмын тусламж өгнө гэсэн зарын дагуу Maeen сургуулийн өмнө иргэд хэдэн зуугаараа цугларсан юм байна. Улмаар иргэдийн дунд үймээн үүссэнээс сандралдаж, эмгэнэлт явдалд хүрчээ. Уг явдлын нүд хальтрам бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр одоо ид тарж байна.
Йемений Дотоод хэргийн яам тусламжийн ажиллагааг зохион байгуулсан хоёр бизнесмэнийг эмгэнэлт явдлын эхийг тавьсан хэмээн баривчлан шалгаж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.109
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах