Ажилтнуудаа загнаж доромжилсон Британийн Ерөнхий сайдын орлогч огцорлоо

2023/04/21

Британийн Ерөнхий сайдын орлогч Доминик Рааб албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Түүнийг ажилтнуудаа дарамталж, дээрэнгүй хандсан хэрэгт буруутган, шалгалтын ажиллагаа явагдаж байсан бөгөөд тэрбээр хэрвээ мөрдөн шалгалтын дүнд гомдлуудын нэг нь л өөрийнх нь эсрэг гарвал албан тушаалаа огцорно гэж мэдэгдээд байжээ. Түүний талаар ирсэн гомдлуудаас хоёроос бусад нь батлагдаагүй ч Доминик Рааб хэлсэндээ хүрч огцорсон байна.   

Гэхдээ тэрбээр өөрийнхөө огцорсон үйл явдлыг маш буруу жишиг тогтоож байна гэж шүүмжлэхээ мартсангүй. Энэ жишиг нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж Д.Рааб хэлсэн байна.

Доминик Раабын захиргаанд байсан ажилтнуудаас ирсэн гомдлууд дотор түүнийг “Дээрэнгүй харилцаатай, нэг ажилтнаа уйлтал нь загнаж, ил далдаар доромжилж байсан” гэх мэт баримтуудыг бичсэн байжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.9.47.0
    2023/04/21

    Англичууд ерөнхий сайдаа хийж чадахаа байчихсан уу?

    Хариулах