Кремль рүү дроноор довтолж, Ерөнхийлөгч В.Путины амь насыг хороох оролдлого гарсан ч таслан зогсоосон талаар өчигдөр хойд хөршийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Албаныхан энэ хэргийн ард АНУ байгаа гэж ил шулуун мэдэгдсэн. Үүний дараа Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жон Кирби “Довтолгооны ард биднийг байгаа гэсэн нь гүтгэлэг. Бид Украинд хил хязгаараасаа гадагш довтлохыг зөвлөж байгаагүй. Энэ хэргийн ард Вашингтон байтугай Киев ч байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэх зэргээр ярьсан байдаг.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн энэ талаар ам нээжээ. Тэрбээр “Бид хэлье гэснээ л хэлсэн” гэсэн байна.
Нисгэчгүй хоёр онгоц энэ сарын 3-ны шөнө Кремль рүү халдсан бөгөөд агаарын довтолгооныг эсэргүүцэн хамгаалах систем замд нь устгасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.22
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах