Японы Засгийн газрын одны хамгаалагч ажлын байран дээрээ амиа хорложээ

2023/05/05

Японы Засгийн газрын ордны хамгаалагч ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр ордны баруун хаалган дээр үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд ойролцоох ариун цэврийн өрөөнд  амиа хохироосон байна. Талийгаачийг Юта Курокава гэдэг, энэ жил 25 настай байжээ. Шөнийн ээлжинд хамт ажилладаг цагдаа нь өглөө 04.40 цагийн орчимд буун дуу сонсоод очиход толгойдоо буудсан байдалтай нас барсан байсан аж.      

Энэ хэрэг яг одоо Японд олон нийтийн анхаарлын төвд байна. Талийгаач цагдаа эмнэлэгт хүргэснээс хойш 3 минутын дараа өнгөрсөн, амиа алдахын өмнөх бичлэг олдоогүй зэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм байна. 

Ерөнхий Фумио Кишида энэ өдрүүдэд Африк, Сингапурт ажлын айлчлал хийж яваа юм.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.26
    2023/05/07

    Хүн аймаар дарамттай нийгэм. Энэ Монголд ажилладаг зарим Монголчууд Япончуудыг дууриаж хүн чанаргүй, адгийн зан гаргаж байгаа харагддаг. Зарим нь Япончуудыг бөгс долоож амьдардаг нөхдүүд ч их бий.

    Хариулах
  • 103.26.193.82
    2023/05/06

    Энэ улсад амиа хорлолт яасан их байнаа.

    Хариулах
  • 213.87.133.22
    2023/05/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах