АНУ-ын Техас мужийн Даллас хотод зэвсэглэсэн этгээд найман хүний амь хөнөөж, өөрөө цагдаа нарт хөнөөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг этгээдийн хувийн мэдээллийг олон нийтэд ил болголоо. Алан хядагч нь энэ жил 33 настай Маурисио Гарсиа гэгч байжээ.
Тэрбээр халдлага үйлдэхдээ AR-15 винтов буу ашигласан байна. Мөн цуван дээр байсан RWDS гэсэн бичгийг “Барууны үхлийн отряд” гэсэн агуулгатай гэж тайлан, түүнийг хэт барууны, магадгүй неонацист бүлэглэлийн гишүүн байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.
Цагдаа нар халдлага гарсан “Allen Premium Outlets” худалдааны төвөөс холгүй орших буудалд үзлэг хийсэн байна. Уг буудалд алан хядагч түр байрласан байжээ. Мөн гэрт нь ч нэгжлэг хийсэн байна. Гэмт этгээдийн машинаас гар буу болон өөр бусад зэвсэг олдсон аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.70.99
АНУ-ын ардчилсан намынхан зэвсэг худалдаалж аллагыг нууцаар дэмждэг.
Хариулах