Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Нидерландын албан тушаал нэгтэн Марк Рютте нар Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх эвсэл байгуулснаа зарлалаа. Украины Ерөнхийлөгч В.Зелинський жилийн өмнөөс л холбоотнуудаасаа нисэх онгоц хүссэн боловч АНУ зөвшөөрөлгүй тогтоон барьж байсан юм. Вашингтоны хувьд өөрсдөө шууд нийлүүлэхгүй ч эвслийн улсууд дотроо нэг бүтэц байгуулаад нисэх онгоцны асуудлыг шийдэж, АНУ оронд нь илүү орчин үеийнхийг сольж өгөх гаргалгаа байж болох юм гэсэн санаа хэлдэг байсан бөгөөд Британи, Нидерланд энэ зарчмаар явах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ F16 сөнөөгч нийлүүлнэ гэдэг нь ил болжээ.
Ураинд хүнд зэвсэг нийлүүлэхгүй гэдэг байсан эвслийн улсууд ийнхүү амлалтаа зөрчин зэвсэглэлээ хүндрүүлсээр нисэх онгоц болголоо. Өмнө нь Герман улс Украинд танк нийлүүлээд байсан. Шинжээчид зэвсэглэл ийнхүү хор хөнөөлтэй болсоор цөмийн дайнд хүрэх вий хэмээн түгшиж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.39
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах