Дэлхийн дулаарал гэсэн сэдэвт 1.5 хэм гэдэг тоо онцгой ач холбогдолтой болоод найман жил өнгөрчээ. Энэ нь 2015 оны Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганаар улс орнууд дэлхийн дундаж хэмийг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар санал нэгдсэнтэй холбоотой юм.
Уг хурлаас хойш улс орнууд хүлэмжийн хийг бууруулах талаар ажил хийж,, улмаар дэлхийн дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмд барих, улмаар бууруулах нөхцлийг бүрдүүлэх ёстой байв.
Харамсалтай нь, хүлэмжийн хий үйлдвэрлэгч гол улсууд болох БНХАУ, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг их гүрнүүд идэвхи санаачилга гаргалгүй, хөгжиж буй жижигчүүдээ хүлэмжийн хийгээ бууруулахыг шахаж, халтар хэдэн төгрөг амалснаас болж олигтой үр дүн гаралгүй явсаар буй юм.
Тэгвэл яг одоогийн байдлаараа цааш явбал дэлхийн дундаж хэмийн өсөлт 2027 он гэхэд 1.5 хэмийн хязгаараас давах 66 хувийн магадлалтай байгааг эрдэмтэд тооцоолж гаргажээ.
Тодруулбал, 2015 оноос 2027 он хүртэл 12-хон жилийн дотор дэлхийн дундаж хэм 1.5 хэмээр нэмэгдсэн гэсэн үг. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.188
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах