“ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор зарим улс орны сайд, ОУ-ын байгууллагын албан тушаалтнууд хүрэлцэн ирлээ

С.Гандэлгэр
2023/06/09

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.



Энэ жил 16 дах удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний онцлог нь олон улсын хэмжээнд, Монгол Улсын төрийн болон хувийн хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачилга, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээхэд оршиж байна.

“ICT EXPO – Mindgolia 2023” үзэсгэлэнгийн хүрээнд олон төрлийн арга хэмжээний зохион байгуулагдаж байгаагаас бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, дижитал эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэх “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Тажикстан улсын Аж үйлдвэр, шинэ технологийн сайд Исожон Курбонзода, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн төлөөх технологи хариуцсан захирал, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл, Олон Улсын Харилцаа холбооны нийгэмлэгийн Азийн бүс хариуцсан захирал Ацуко Oкуда тэргүүтэй 40 гаруй зочид, БНЭУ, БНХАУ, Япон, Итали, Австрали, Лаос, Канад Франц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсуудын улсын элчин сайд нар, Амазон, Гүүгл, Дэлл, Навер, Хуавей гэх томоохон байгууллагуудын удирдах түвшний 21 төлөөлөгчид болон Монголын үүрэн холбооны болон мэдээллийн технологийн бизнесийн төлөөллүүд уг арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо.

Тус хэлэлцүүлгээр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал болох талаар санал нэгдэж, Монгол Улсын энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.237
    2023/06/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах