ШӨХТГ “Банкууд ипотекийн зээлдэгчдээс 1 хувийн шимтгэл авдаг байсан нь үндэслэлгүй” гэж үзэн нэр бүхий есөн банкийг 20 сая төгрөгөөр торгосон хэрэг банкуудын гомдлоор шүүх дээр очоод байсан билээ. Анхан шатны шүүхээс хэргийг банкуудын талд шийдсэн ч ШӨХТХ давж заалдсаныг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд “Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өчигдөр мэдэгдэл гаргасан. Үүний дараа Шадар сайд С.Амарсайхан “Ипотекитйн зээлийн дүнгээс шимтгэл авах нь хууль бус байсныг шүүхээс тогтоосон тул өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж шүүхэд хандаж, төлсөн шимтгэлээ буцааж авах боломжтой” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж, иргэд ч үүнд нь ихээр итгэж байна. Zuv.mn шимтгэлийн асуудлаар өмнө нь шүүхээс гарч байсан шийдвэрүүдийг судалсны үндсэн дээр дараах мэдээллийг бэлтгэснээ уншигчдадаа хүргэж байна.
Ипотекийн зээл авсан ИРГЭН БҮР 1 ХУВИЙН ШИМТГЭЛ-ээ БУЦААЖ АВАХ БОЛОМЖТОЙ юу
Арилжааны банкууд зээлдэгчдээсээ авдаг шимтгэлийн асуудал шүүхээр анх удаа шийдвэрлэгдэж байгаа нь энэ биш юм. Өмнө нь иргэд энэ асуудлаар нэг бус удаа шүүхдэж байсан бөгөөд тодорхой шийдвэрүүд гарсан байдаг. Тиймээс нийтлэлийн гол баримтууд нь дээрх шүүхийн шийдвэрүүд юм.
Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэлдээ “Ипотекийн зээлтэй 110,000 иргэн” гэж тоо заасан учир шимтгэл төлсөн бүх зээлдэгч мөнгөө эргүүлж авах боломжтой юу гэдэг асуудалд эхлээд хариулт хайлаа. Он удаан жил үргэлжилсэн, өндөр дүнтэй тул хэрвээ үнэн бол банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, улмаар иргэдэд буцаасан шимтгэлээ зээлийн хүү дээрээ нэмж ирээдүйд зээлдэгчдийг хүндрүүлэх ч эрсдэл байсан учраас энэ асуудал анхаарал татаж байв. Тэгвэл өмнө нь шүүхээс гарч байсан шийдвэрээс үзвэл шимтгэл төлсөн иргэн бүр буцаж авах боломжгүй харагдаж байна.
Кэйс: Иргэн Г.Ариунаа “Голомт” банкийг яг энэ асуудлаар Шүүхэд өгч, Дээд шүүх хүртлээ заргалдсан бөгөөд Дээд шүүхээс гаргасан шүийдвэрт уг хэргийг “Гэрээний маргаан” тул тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах гурван жилийн хугацаанд хамаарна гэж шүүх дүгнэжээ.
Хэрвээ энэ кэйсээс харвал Ипотекийн зээл авсан иргэн бүр шимтгэлээ буцааж авах боломжгүй харагдаж байна.
Шимтгэл ЦААШИД ҮГҮЙ БОЛОХ уу
Шадар сайдын мэдэгдэлд мөн цаашид зээл олгосны шимтгэл гэж байхгүй болох агуулга дурдагдсан. Тэгвэл энэ асуудал дээр Шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь хоёр талтай аж.
Өнгөрсөн жил шийдэгдсэн нэг Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ”Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг 1 хувь гэж тохирсон боловч яагаад 1 хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч банк шүүхэд баримт гаргаж өгөөгүй” гэж гарсан. Үүнээс үзвэл шимтгэл нь хууль бус биш, харин банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад шимтгэлийн хувь хэмжээг нарийвчилсан шалгуураар тогтоосон байх ёстой болж таарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн 1 саяыг ч авсан бай, 180 саяыг ч авсан бай зээл олгоход гарсан зардлыг бодитоор тооцох ёстой гэдэг байдлаар гарсан байна.
Шимтгэл цаашдаа байхгүй болно гэх Шадар сайдын мэдэгдлийг боломжтой гэж санагдуулахаар шийдвэр ч гарч байжээ.
Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шимтгэлийг хууль бус гэж үзэж шийдвэрлэж байсан удаатай бөгөөд үндэслэл нь “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй” гэж гарсан. Өөрөөр хэлбэл, “Шимтгэл авна гэсэн заалт хуульд байхгүй учраас” гэж тайлбарлажээ.
Тэгэхээр, Шүүхийн практикаас харвал, зээл авсан хүн бүр төлсөн шимтгэлээ буцааж авах асуудал, цаашид шимтгэл үгүй болно гэх асуудал хоёулаа эргэлзээтэй нь харагдаж байна. Тодруулбал, шимтгэлийг авдгаараа авах ч муйхар байдлаар шууд "1 хувь" гэж хувьчилж авдгийг болиулах магадлал харагдана.
Давж заалдах шатны шийдвэр яг одоогоор шүүхээс гарсан, хүчинтэй байгаа боловч банкууд хэрвээ ашиглавал цаана нь Дээд шүүхэд хандах боломж бий. Тиймээс бат найдвартай болсон мэт ярих нь Шүүхийн процессын явцад гарсан түр зуурын нөхцөл байдалд тохиромжгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.65
Хүн бүр авах ёстой төөрөгдүүлэх алхам хийж бн энэ тайлбараас чинь ойлгогдох юм юу ч алга луйварчид
Хариулах122.201.21.99
Deed shvvhin shidwer etseslen garsni daraa l yrih asuudal shvv dee etssin shidwer haraahan garaagvi baina
Хариулах202.55.188.114
Зээл авсан иргэн бүр боломжгүй гэсэн үгүү
Хариулах