Токиогийн олимпын сонгон шалгаруулалтад хүйсээ солиулсан нэг бус нэлээд хэдэн тамирчин өрсөлдсөн билээ. Өөрөөр хэлбэл Токиогийн олимп трансжендер тамирчид цойлсон анхны олимп болж түүхэнд үлдсэн юм.
ОУОХ трансжендерүүдийн эрхийг зөрчвөл шүүх дээр ялагдана
Токиод өрсөлдсөн трансжендер тамирчдаас амжилт гаргах хамгийн өндөр магадлалтай байсан нь Шинэ Зеландын хүндийг өргөгч Лорел Хаббард. Тэрээр өмнө нь Гэвин Хаббард нэрээр эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцдог байв. Гэвин нэртэй байхдаа далайн орнуудын аварга болсноос өөр амжилт гаргаагүй, 35-тайдаа зодог тайлж, нутгийнхаа холбоонд ажиллаж байсан тэрээр хүйсээ солиулсныхаа дараа амжилтаа харьцуулж үзсэн үү яасан, гэнэт тамирчны амьдралдаа эргэн орж 2017 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Дараа нь олон удаагийн гэмтлээс болж олигтой амжилт гаргаагүй ч өнгөрсөн жилийн ДАШТ-д зургадугаарт орж, Токиогийн олимпд оролцох боломжоо хадгалсан. Олимпод медаль хүртэх бүрэн боломжтой байсэан ч захиалгуудаа даалгүй хасагдсан юм.
Тэгэхээр, эрэгтэйчүүд байгалиасаа эмэгтэйчүүдээс илүү хүч чадалтай нь ойлгомжтой зүйл. Ийм тэгш бус өгөгдөлтэйгөөр орж байгаа тамирчдыг эмэгтэйчүүдтэй өрсөлдүүлэх нь зөв үү гэвэл үгүй. Гэсэн ч спортын ертөнц одоо энэ асуудлыг яг хэрхэн шийдэхээ мэдэхгүй завсрын үедээ байна. Өөрөөр хэлбэл, трансжеэндерүүдийг эмэгтэйчүүдтэй өрсөлдүүлсээр байх уу, эсвэл тарнсжендерүүдэд зориулсан ангилал гаргах уу гэдгээ шийдэж чадаагүй байгаа юм. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргах хүртэл их мөнгө эргэлддэг мэргэжлийн спортын эмэгтэйчүүдийн ангилал эмэгтэйчүүддээ хаалттай байх нь бараг тодорхой болж иржээ. Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ангилалд бүх цаг үеийн хамгийн хүчирхэг тоглогч байсан Серена Уильямс эрэгтэй ердийн сонирхогчид бутниргүүлэн хожигдож байснаас харахад энэ төрөл трансжендерүүдийн ноёрхолд орох нь цаг хугацааны асуудал юм. Энэ бол эмэгтэйчүүдийн спортыг “алж” байгаа хэрэг гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч байгаа ч зохих шийдлийг олтол хугацаа шаардагдах бололтой.
Хязгаарлах оролдлого хийж байсан уу гэвэл байсан
Трансжендер тамирчдын эрхийн төлөө тэмцэгч хамгийн алдартай хүн бол АНУ-ын триатлонч Крис Мосье юм. Эхээс төрөхдөө эмэгтэй байсан Крис 30 гарсан хойноо эрэгтэй болж, эрэгтэйчүүдийн төрөлд оролцохыг хүссэн ч зөвшөөрдөггүй байжээ. Эцэст нь тэрээр 2015 онд эмэгтэйчүүдийн ангилалд тэмцээнд орох гэж оролдоод ОУОХ-той шүүх цагдаадаа хүрсэн байдаг. ОУОХ энэ хэрэг явдлын дараа эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцогчдоос гормоны шинжилгээ авдаг болжээ. Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүйсийн ангиллыг трансжендерүүдээс зааглах гэсэн анхны бөгөөд эцсийн оролдлого хэвээр байна.
Гэхдээ ингэлээ гээд асуудал нэг талдаа гарсан уу гэвэл үгүй. “British Journal of Sports Medicine” сэтгүүлд бичсэнээр, 18-35 насны эрүүл, цусан дахь тестостероны хэмжээ 0.39 нмоль/литртэй 48 тамирчинд арван долоо хоногийн турш гормон тарихад 4.3 нмоль/литрээр нэмэгдэж байжээ. Эрүүл эрэгтэй хүнд энэ үзүүлэлт 9.2-31.8 нмоль/литр байдаг. Тиймээс ОУОХ эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцогсдын дээд үзүүлэлт 10 нмоль/литр байх гэсэн хязгаар тавьж байгаа юм.
Эмэгтэй теннисний од байсан, лесби гэдгээ ил тод зарладаг Мартина Навратилова саяхан өгсөн ярилцлагадаа “Эрэгтэй тамирчин хүйсээ солиулж эмэгтэй болж тэмцээнд оролцоод бүхэл бүтэн өв хөрөнгө олж байна” гэж өгүүлсэн нь мөн л шударга ёсыг хөндсөн утгатай байв. Холимог тулааны хамгийн шилдэг эмэгтэй тулаанч гэгдэж буй Бразилын Аманда Нуньес тулаанч бүсгүйтэй гэрлэж, саяхан үрийн зулай үнэрлэсэн нь олон хүнд юм бодогдуулсан нь лавтай. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг зодож, ялж дийлснийхээ төлөө алдаршин мандах нь зөв юм уу гэж...
Ж.Байден трансжендерүүдийг суллалаа, эмэгтэйчүүдийн спорт мөхөх үү
АНУ-ын оюутны спортод одоо бөөн юм болж байна. Шинэ Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд ажилласан эхний өдрөө л спортын салбарт бөөн будлиан хутгаад хаячихсан. Түүний гарын үсэг зурсан “Хүйс, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх” тухай хууль батлан хамгаалах болон спортын салбарт хамгийн их маргааныг үүсгэж буй.
Хуульд ямар ч сургууль, коллеж, ялангуяа засгийн газраас санхүүжилт авсан бол өөрсдийгөө эмэгтэй гэж тодорхойлсон эрчүүдийг, өөрөөр хэлбэл охидын дунд тэмцээнд оруулах шаардлагатай гэж заасан бөгөөд татгалзвал боловсролын байгууллагыг төсвийн санхүүжилтээс хасах хүртэл хориг арга хэмжээ авахаар заналхийлж байгаа юм.
Охид трансжендерүүдтэй өрсөлдөхийг хүсэхгүй байна
Жо Байдены зарлиг жинхэнэ хувьсгал байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Аливаа хувьсгал нь эмх замбараагүй байдал бий болгодог гэдэг утгаар ингэж хэлж байгаа юм. Учир нь түүний зарлиг ОУОХ-ны арай ядан мөрдүүлж байсан хязгаарыг (жишээлбэл, ӨАБНУ-ын гүйгч Кастер Семеньягийн тестостероны хэмжээг ОУОХ байнга хянадаг) АНУ-д арчаад хаячихсан билээ. Бүр тодорхой хэлбэл эмэгтэйчүүдийн төрөлд охидтой өрсөлдөж ялах боломжийг эрчүүдэд гаргаад өгчихсөн.
Харин охид тэдэнтэй өрсөлдөхийг хүсэхгүй байна. Дэлхийн тэргүүлэгч гүрэн гэдэг юм, юманд л тэргүүлэгч байдаг бололтой, дэлхийд анхных байж болох шийдэл ч тэндээс сонсогдож байна. Америк хөлбөмбөгийн тамирчин Марселлус Уайли Твиттер хуудастаа “гурван хүүхдийн эцэг, эр нөхөр хүн дунд сургуулийн охидын тэмцээний оролцогч байж яаж болох вэ. Трансжендерүүдэд тусгай ангилал гаргаж өгөх хэрэгтэй” гэж жиргэсэн нь олон нийтийн дэмжлэгийг ихээр хүлээсэн аж.
Түүнээс улбаалан одоогийн байдлаар 17 муж трансжендерүүдийг охидын тэмцээнд өрсөлдөхийг хориглон, Жо Байдены зарлигийг зөрчжээ. Гэхдээ үүнд санаа зовох хүн трансжендерүүдээс өөр алга байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь ийм шийдвэр гаргаснаараа тэдгээр муж нэг талаараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалчихаж байгаа юм. Спортын тэтгэлэг нь АНУ-д хамгийн ашигтай, их, дээд сургуульд үнэгүй суралцах боломж байдаг. Энэ нь трансжендерүүдийг даллан дуудах хангалттай шалтгаан мөн бөгөөд хэдэн жилийн дараа жинхэнэ эмэгтэйчүүд спортын амжилт гаргана, тэтгэлэг авна гэж горьдолтгүй болох байсныг хязгаарласан гэж дэмжигчид нь тайлбарлаж байгаа юм. Дээр нэр дурдагдсан нэрт теннисчин мартина Навратилова ч Жо Байдены шийдвэрийг буруушааж байна. Тэгэхээр, яваандаа спорт сонирхогчид бид спортын эрэгтэй, эмэгтэй төрлөөс гадна транжендерүүдийн өрсөлдөөнийг үзэж нүдээ хужирлах цаг ойртжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.189
багйль догшроод хүн төрөлхтөн мөхөл рүү явж орчлонгийн там ирж яваа цаг болж дээ
Хариулах202.9.47.6
Ижил хүйстэн, хар тамхи, үр хөндөлт гэх мэт гаж муу муухай бүхнийг дэмждэг бузар америк сөнөөсэй.
Хариулах