Онгоцны үйлчлэгч уйлсан хүүхдийг “Цонхоор шиднэ шүү” гэж айлгажээ

Х.Батсайхан
9 цаг 54 минутын өмнө

АНУ-ын “Frontier” авиа компанийн онгоцны үйлчлэгч эмэгтэй нислэгийн үеэр уйлсан хүүхдийг “Цонхоор шиднэ” гэж айлгажээ. Онгоцонд сууж явсан Николь гэдэг зорчигч энэ талаарх мэдээ, баримтыг олон нийтийн сүлжээнд тавьсныг The Daily Dot тараасан байна.

Уг мэдээлэлд дурдсанаар, үйлчлэгч хүүхдийг зүгээр нэг “Уйлахаа болихгүй бол цонхоор шидчихнэ шүү” гэж айлгаагүй, бүр заналхийлсэн гэжээ. Тэр үйлчлэгч анх онгоцонд суухаар орж ирсэн нэг эрэгтэйг өөртэй нь тааламжгүй харьцсан гэдэг шалтгаанаар буулгах гэж оролдоод чадаагүй аж. Улмаар уйлсан хүүхдийг заналхийлж, ээжийг нь дүрэм журмаар айлгаж уйлуулжээ.

Энэ мэдээллийг олон нийтэд тараасан Николь хэмээх эмэгтэй “Би тэр үйлчлэгчийг ажлаас нь халаасай гэж бодож байна. Халуулахын тулд мэдээллийг гаргаж тавьсан” хэмээн илэн далангүй ярьжээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.103
    2023/07/01

    Яахаас ч буцахгүй хүн хаа ч тааралдаж мэдхээр болжээ.

    Хариулах
  • 202.126.89.40
    2023/07/01

    Uhaantai ymaa neree

    Хариулах