Цагдаад буудуулж амиа алдсан хүүгийн амийг нэхсэн иргэдийн хөдөлгөөн Франц улсад тав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэл Парис хотод дэгдсэн үймээнийг эрх баригчид цагдаа, техникийн хүчээр зогсоосон ч Марсельд иргэд одоо ч үймэлдэж, цагдаагийн алба хаагчидтай мөргөлдөөн үүсгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин нийслэлд дэгдсэн үймээнийг мэргэжлийн ур чадвар гарган зохицуулсан цагдаагийн байгууллагад талархал илэрхийлж, баяр хүргэсэн гэнэ. Өнгөрсөн шөнө улс даяар цагдаагийн 45 000 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.12
Америкийн хуурамч ардчилал европийг сүйрүүлж байна.
Хариулах