Мо Салах өнөөдөр Саудын Арабын багт очих уу

Zuv.mn
2023/09/01

Египетийн хөлбөмбөгийн шигшээ, Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийн довтлогч Мо Салах өнөөдөр Саудын Арабын “Аль Иттихад” багт очиж магадгүй. “Оказ” сонинд мэдээлснээр, “Ливерпүүл”-ийн төлөөлөгчид өчигдөр Саудын Арабын Жидд хотноо энэ асуудлаар хүрэлцэн очиж, “Аль Иттихад” багтай хэлэлцээр хийсэн бөгөөд тохиролцоонд хүрсэн гэнэ. Саудын Арабын баг “Ливерпүүл”-д 150 сая паунд санал болгосон гэх мэдээлэл байна. түүнчлэн тоглогч мөн одоо авч байгаагаасаа хавьгүй үнэтэй гэрээ байгуулах юм байна.

Мөн Саудын Арабын хэвлэлүүд Мо Салахыг өнөөд Жиддэд нисэж очно гэж бичиж байгаа юм.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.