УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр С.Чинзориг гишүүн "Цаашдаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрын төлөөллийг нэрээр нь биш албан тушаалаар нь оруулдаг болмоор байна. Энэ зөвлөлд В.Энхболд хувь хүнийхээ үүднээс орж байгаа юм биш. Эрүүл мэндийн сайд гэдгээрээ орж байгаа юм шүү дээ. Сайд нь солигдохоор л заавал энэ асуудлыг хэлэлцдэг байх нь зохимжгүй.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан миний тооцоолж байгаагаар 2023 оноос алдагдалтай болно. 500 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нь шавхаад дуусч байгаа. Тиймээс цаашид энэ санг алдагдалгүй болгоход анхаарах хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.227.82
УНДАРМААГААС МӨНГӨӨ ОЛЖ АВ
Хариулах66.181.161.76
Яг яг