ЭМЯ: Коронавирусийн 394 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ ээлжит шуурхай мэдээллээ хийж, 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09.00 цагийн байдлаарх цар тахлын мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 20489 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 394 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8841 боллоо. Шинээр бүртгэгдсэн 394 тохиолдол нь бүгд дотоододын халдвар. Үүний 266 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7266 боллоо. 266 тохиолдол төвийн зургаан дүүрэгт бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 128 тохиолдол бүртгэгдсэн. Өмнө нь илрээд байсан аймгууд дээр Сүхбаатар аймаг нэмэгдсэн байна. Тус аймагт өнгөрсөн 24 цагт 11 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/04/01

    Khol horiogoo taviachee !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!

    Хариулах