Х.Нямбаатар: Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулна


УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хаиулахдаа "Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол, манай улсад архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Донтох гэдэг бол өвчин. Тиймээс төр донтох өвчтэй хүмүүст анхаарлаа хандуулах цаг болсон. Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.140
    2021/04/02

    ХӨӨЕ ДАРАНГУЙЛАГЧАА ШОРОН БАРИАЧ ЭЭ

    Хариулах
  • 192.82.69.216
    2021/04/01

    Buur turiin sangaar ugjaad bh hereg uu? Arhi har tamhi 2 g sangaaraa tetgeed yvna gej yriad bn uu???

    Хариулах
  • 64.119.26.60
    2021/04/01

    Хэний төлөө донтоод байгаа хүмүүс вэ? Юун сан байгуулах. Мөрөөрөө амьдарч чадахгүй бол нийгмээс зайлж л байг.

    Хариулах